Улсын баяр наадамтай холбоотойгоор аялал, амралтын бүсэд зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн тул цагдаагийн байгууллагаас цагийн менежментээр хяналт шалгалтыг зохион байгуулж буй.
Өчигдөр буюу долоодугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлсэн 415 зөрчлийг илрүүлж, газар дээр нь хариуцлага тооцсон байна.
Баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд 50 гаруй цэгт 100 гаруй алба хаагч, мөн цагийн менежментийн 89 цэгт 185 алба хаагч, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Цаашид цагдаагийн байгууллагаас гарч байгаа осол хэрэг түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг багасгахад анхаарч хурд хэтрүүлэх зөрчилд газар дээр нь хариуцлага тооцон ажиллах болно гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.212
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах