СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурт хоёр том хүн, нэг хүүхэд осолдож амиа алджээ

2022/07/18

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Их шийрийн дөрвөлж гэдэг газар гэр бүлийн 12 хүн аялж явснаас хоёр том хүн, нэг хүүхэд Тэлмэн нуурын усанд сэрүүцэх гэж ороод осолдож амиа алджээ.

Энэ талаарх дуудлагыг долоодугаар сарын 13-ны өдрийн 16:35 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид долоодугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 08:37 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн М/33 настай, эрэгтэй/, Х /33 настай, эмэгтэй/ нарын цогцсыг нуурын эргээс 5 метрт, 3.5 метрийн гүнээс, 09:45 цагт Д /8 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эргээс 6 метрт, 4 метрийн гүнээс тус тус олж, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн сум дундын хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон АНХААРУУЛЖ байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.172
    2022/07/21

    Говийнхон яаж хангай газар гол усанд сэлэхэв дээ өөрсдийгөө хохироогоодл болгоомжтой бай л даа элс биш шүү дээ

    Хариулах
  • 213.87.135.165
    2022/07/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.78.227
    2022/07/18

    Өөрийн болгоомж гэх зүйлээс өөрийгөө хамгаалах чадвартай бмаар бнаа хүмүүс минь хүнд өвчтөн биш нээрээ өөрөөсөө болж яваа бмааргүй бна хайранамь залуу нас харамсам юм бэ

    Хариулах
  • 103.229.123.211
    2022/07/18

    Түмэн минь ээ цөөхөн Монголчууд минь ээ ингээд цаг бусаар сайхан залуус минь үхээд байх юмуу яасан хэцүү юм бэ болгоомжтой байл даа биеэ мэд мэдэр хайрла л даа бид цөөхүүлээ ш дээ

    Хариулах
    • 66.181.161.78
      2022/07/18

      Орон нутаг нь аюултай хүн живдэг гол усанд анхааруулга тэмдэг тэмдэглэгээ хийж болдоггүй юмуу.