ЗӨВЛӨЕ: Аялал зугаалгаар явахдаа заавал авч явах зүйлсийн ЖАГСААЛТ

22 цаг 54 минутын өмнө

Зуны дулаан өдрүүд үргэлжилж тэр хэрээрээ аялалд гарах хүмүүсийн тоо нэмэгддэг билээ. Туршлагатай ч бай, шинэхэн аялагч ч бай аялалын зүйлсээ бүрэн бэлдсэн эсэхийг нягтлахад гэмгүй. Аялалд гарах сэтгэл хөөрөлдөө автаад заримдаа чухал зүйлсээ ч мартсан байх нь бий. Тэгвэл бид таны аялалд хэрэгтэй, заавал авч явах зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.

Хээр буудаллахад хэрэгтэй зүйлс

  • Майхан
  • Мишок, дэр, чийгний гудас
  • Чийдэн, батерей, зай
  • Аяны сандал, ширээ
  • Майхнаас өлгөх гэрэл

Шаардлагатай багаж хэрэгсэл

  • Багажны жижиг хайрцаг /отверка, бахь, алх, наалддаг тууз гэх мэт/
  • Мод хагалахад хэрэглэх сүх
  • Олс, хүрз /машин тань шаварт суувал танд хэрэг болно/

Хээрийн гал тогоо

  • Ундны цэвэр ус, халуунаа барьдаг сав
  • Гаазан плитка, гааз
  • Асаагуур, шүдэнз
  • Тогоо, тогооны бариул
  • Аяны аяга, таваг, халбага, сэрээ
  • Махны мод, хутга болон бусад хэрэгслүүд
  • Бөглөө онгойлгогч, лааз онгойлгогч
  • Аяга таваг угаах шингэн болон зүлгэгч
  • Хогийн уут
  • Гол тогооны алчуур
  • Аяны хөргүүр, мөс

Хувцас

  • Нар, шавьжнаас хамгаалах урт ханцуйтай цамц
  • Хөнгөн, биед эвтэйхэн гадуур хувцас
  • Борооны цув
  • Дулаан цамц, куртик
  • Малгай
  • Нарны шил
  • Нуур голтой газраар явах бол усны хувцас
  • Олон ээлжний оймс
  • Хөлд эвтэйхэн, чийг татдаггүй гутал

Эрүүл мэнд, ариун цэвэр

  • 00 цаас, хуурай болон нойтон салфетка
  • Гар ариутгагч болон амны хаалт
  • Нарны тос
  • Шавьжнаас хамгаалах цацлага
  • Шүдний оо, сойз
  • Алчуур
  • Анхны тусламжийн хайрцаг
  • Эм /харшлын эм, гэдэсний эм, зүрхний эм, толгойны эм гэх мэт/

Нэмэлтээр авч явах зүйлс

  • Повербанк /зөөврийн цэнэглэгч/
  • Дуран
  • Шүхэр
  • Газрын зураг
  • Аяллын тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг
  • Бөөнөөрөө тоглож болох тоглоом /хөзөр, даалуу, саятан гэх мэт/

Машиндаа заавал авч явах зүйл

  • Нөөц дугуй
  • Дугуйгаа солих өргүүр болон түлхүүр багаж
  • Багажны жижиг хайрцаг /отверка, бахь, алх, наалддаг тууз гэх мэт/
  • Моторын тос
  • Шил угаагчийн шингэн
  • Хөргөлтийн шингэн
  • Машин чирэх татлага
  • Аккумуляторын холбогч
  • Эмийн сан болон гал унтраагч

У.Ундрах



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.

    Хариулах
  • 213.87.135.165
    5 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах