Дэлхийн хамгийн баян залуу репперүүдийн нэг Lil Pump наймдугаар сарын дундуур Монголд ирж, XMF-д дуулахаар болсон мэдээлэл цацагдсан.
Lil pump-ийн хөрөнгийн хэмжээг залуу репперүүд дундаа хамгийн өндөр гэдэгт одууд маргадаг. Гэвч 15 насандаа өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон тэр энэ яриаг нь огт тоодоггүй. Тэрбээр гадны улс орнуудаар аялан тоглолтоо хийхдээ өөрийн хувийн “Private Jet”- онгоцоорооо нисэж очоод, сүрийг үзүүлж, сүржин газарддаг уламжлалтай. Мэдээж Азийн оронд тоглолтоо хийхээр ирэхдээ тухтай зорчихын тулд тансаг зэрэглэлийн пентхаустай онгоц болох “Private Jet”-ээ хөлөглөх нь гарцаагүй. Гаднаас нь харахад энгийн ч дотроо бол алмайруулам орд харшид ноёлж суудаг л гэсэн үг. Гэвч манай нисэх онгоцны буудал тус онгоцыг хүлээж авах уу гэдэг нь эргэлзээ дагуулаад байна.
Түүний "Private Jet"-тэй адил төстэй хөлгөний үнийг судалж үзэхэд 35 сая ам.долларын дундаж үнэтэй байлаа. Тив доторх нислэг нь нэг удаад 75 мянган ам.доллар зарцуулдаг, зүгээр л нисэх онгоцны зогсоолд зогсож байхдаа ч цаг тутамд мянга мянган доллар урсаж байдаг гэх. Тив хооронд далайн дээгүүр нисэхэд цаг хэмнэдэг бөгөөд 11-13 цагийн турш нисэх боломжтой гэж ИНЕГ-аас мэдээлсэн байдаг.
Дэлхийн том реппер ирж байгаа юм чинь мэдээж хэрэг хамгаалагч, туслахаас эхлээд олон дагах хүнтэй явна. Зардал улам л нэмэгдэнэ. Гэлээ ч дэлхийн хэмжээний том одыг эх орондоо авч ирнэ гэдэг маш том боломж, нэр хүндийн асуудал. Түүнийг ирэх наймдугаар сарын 19нд болох XMF-д дуулуулахын тулд XMF наадам хэдэн зуун мянган доллар зарсан нь одоогоор нууц хэвээр байгаа.
Манай нисэх онгоцны буудал түүний онгоцыг Монгол Улсын агаарын хилээр нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг олгох болов уу?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.219
Энэ яадаг хүн бээ харж байгаагүй юм байхын
Хариулах213.87.149.123
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.161.58
ene hogiin bitgii uzerei
Хариулах103.80.210.183
монголд ирээд хэрэггүй гар байна. хар тамхи татаж булайгаар нь авах байх.
Хариулах