Наадмын дараа намар гэдгээр ургацаа хураах их ажлын өдрүүд эхэллээ. Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10 мянган тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан билээ.
Дизель түлш энэ сарын 16-наас литр нь 4030 төгрөг болж нэмэгдсэнээр хүнс ногооны үнэ тэнгэрт хадаж, ард иргэдийг бухимдуулаад амжсан. Тиймээс уг асуудлыг шийдэхийн тулд дизель шатахууны үнийг 3400 төгрөгт барих зохицуулалт хийж ажиллахыг чиглэлийн яамны сайд нарт даалгажээ. Өөрөөр хэлбэл ургац хураалтын үеэр дизель түлшний үнэ хаврын тариалалтын үеийнхтэй ижил түвшинд байна гэсэн үг. Ингэснээр намрын ургац хураалт, улаанбуудай, хүнсний бүх төрлийн ногооны зах зээлийн бодит ханшид шатахууны үнийн өсөлт сөргөөр нөлөөлөхгүй аж. Харин АИ-92 бензиний тухайд одоогийн үнийг он дуустал тогтвортой байлгахаар болсон байна.
У.Ундрах
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.69
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.126.89.2
Зүгээр л орхичуул гаднаас гурил оруулал үнэ бууна даа
Хариулах