Нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин, орлоготой иргэдийн НДШ-ийн буцаалтыг энэ сарын 25-наас олгоно

2022/07/21

2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийг буцаан олгох хуулийг баталсан юм.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас/НДЕГ/ өгсөн мэдээллээр 2022 оны зургаадугаар сарын НДШ-ийн буцаан олголтыг долдугаар сарын 25-наас өгч эхэлнэ гэв.

Тавдугаар сарын буцаан олголтоо дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан авч чадаагүй иргэдийнхийг долдугаар сад нөхөн олгох юм байна.

Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авах юм. Хуулийн дагуу хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө. Харин газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүйг салбарын сайд мэдээлж байв.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.69
    2022/07/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.96
    2022/07/21

    huwiin baiguullagad ajildag nd tuldug bl butsaan olgolt oroh eswel huwiaraa tuluud awch boloh uu

    Хариулах
  • 202.9.47.159
    2022/07/21

    Minii 6sariin butsaalt oroogui ee

    Хариулах