Л.Наранбаатар: Цементийн 75 орчим хувь нь зөвхөн Дарханы замд нийлүүлэгдэнэ

2022/07/22

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн үйлдвэр эвдэрч, задгай цементийн борлуулалтыг ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоохоор болсон талаар мэдээлэл гарсан. 

Уг мэдээллийг тус компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар үгүйсгэж, үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгааг мэдэгдсэн юм. 

Тэрбээр , "Дарханы зам өдөрт 1850 тн цемент хэрэглэх тооцоог ЗТХЯ Дэд Сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК нь өдөрт дунджаар 2,500 тн цемент үйлдвэрлэх чадвартай. Нийт үйлдвэрлэсэн цементийн 75% орчим нь зөвхөн Дарханы замд нийлүүлэгдэнэ.

Бусад 25% - ийг нь бид айл өрх, жижиг дунд үйлдвэрлэгчдэд нийлүүлж ченжийн саварт хамгийн их өртөж буй тэднийг үнийн өсөлтийн дарамтаас салгахад зориулна.

Иймд бид задгай цементийг бусад хэрэглэглэгчдэд нийлүүлэх боломжгүй болж байна. Нөгөө байгууллагын дотоод нууцад хамаарах тушаалд “задгай цемент олгохгүй” гэдэг үгийн учир ийм буюу. Тэр тушаалыг дотоодын хорлооч ил гаргаад сошиалд Хөтөл эвдрээд зогслоо, цементийн тасалдал бий боллоо гэх балиар хорлонтой хар пиарыг их явууллаа. Үнэ өсгөх гэсэн өөдгүй арга юм. Ченжийн гар хөлүүд компани дотор байсныг энэ үйл явдал харин ил болгосон, тэр нөхөрт хариуцлага тооцсон болно.

Цементийн Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Чулуунцарын үйлдвэртээ төлөвлөснөөрөө 9/1-ээс өмнө галд тэсвэртэй тоосгоо татаад тавьчихвал ч тэгээд бүр сайхан жигдрээд явчихна. 6 сард нэг удаа сольдог олон мянган тоосгыг огт солилгүй 3.5 жил далагануулсан байдаг юм. Бид ажил аваад 3 сар л болж буйг та мэдэх биз 

Хөтөлийн хувьд ард түмэн нэгдүгээрт, түүний амь нас бүр нэгдүгээрт. Иймд одоо байгаа цементээ 9/1 хүртэл зөвхөн үнийн өсөлтийн эсрэг аянд болон Дарханы замын бүтээн байгуулалтад нийлүүлэх болно.

Ойлгож, дэмждэг та бүхэндээ баярлалаа. Хамтран ажиллаж буй үйлдвэрийн хамт олондоо баярлалаа. Хамтдаа хичээнээ" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.214
    2022/07/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.88.80
    2022/07/22

    Darkhanii zamd tiim ih tsement heregtei yu? Asfaltan zamd bordiur togtoohoos oor yund hereg bolohuu?

    Хариулах