Омикроны BA.4, BA.5 хувилбар энэ сарын сүүл гэхэд нийт халдварын 80-90 хувийг эзэлнэ

2022/07/22

Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:  "Омикроны BA.4, BA.5 хувилбар нь анх гуравдугаар сард Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад бүртгэгдсэн. Улмаар бусад тивүүдэд тархалт өгч одоог хүртэл намжаагүй байна.  Зарим улсад хөл хориогоо сэргээж эхлээд байна. 

Манай улсад энэ оны долдугаар сард нэг нас баралт бүртгэгдсэн байна. Халдварлах чадвар өндөр байгаа учраас BA.5 хувилбарын эзлэх хувь богино хугацаанд эрчимтэй нэмэгдэнэ гэсэн таамаглалыг олон улсын эрдэмтэд гаргаж байна.

Манай улсын хувьд ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээний дүнгээс харахад BA.4, BA.5 хувилбарын эзлэх хувь нийт халдварын 10 орчим байгаа. Цаашид энэ сарын сүүл гэхэд 80-90 хувь руу орно. Омикроны BA.4, BA.5 хувилбар нь сүүлийнх биш гэдгийг анхааруулж байгаа.

Шинэ давлагаа эхэлж байгаа ч хөл хорио тавихгүй. Сургууль хичээл, олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой хөл хорио тавихгүй ба бизнесүүдэд хөл хорио тогтоохгүй. Харин иргэдийн хувийн хариуцлага руу чиглэнэ. 

Амны хаалтаа, зүүх, хүүхэд ахмад настнуудад анхаарал болгоомжтой хандах, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.47
    2022/07/25

    Бүх ой наадмыг 7 сарын 11 12 нд улс даяар зэрэг хийсэн бол маш зөв шийдвэр болох байсан бна Одоо зунжин наадах нь Ковидын 4 р хувилбар маш их тарж олон хүн өвдөх нь дээ

    Хариулах
  • 213.87.129.214
    2022/07/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах