Өмнөговь аймагт амиа алдсан цэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийж байна.
ЗХЖШ: Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 19 настай Н албаа хааж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг, зөрчил гарсан. Талийгаачийн ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчний 167 дугаар анги дээр Зэвсэгт хүий хяналт шалгалт үнэлгээний газар, зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалаас албаны шалгалт хийгдэж, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-ын дарга, зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаал гарсан байгаа.
Нэгдүгээрт, ЗХЖШ-ын даргын 2022 оны долдугаар сарын 22-ны өдрийн тушаалаар Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагчийг долдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгоод офицерийн алба хаах гэрээг нь цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтанг шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулаад албан тушаалаас нь чөлөөлсөн.
Зэвсэгт хүчний 167-р ангийн .............. дэслэгч Мөнхжинтулга, ........................... ахлаг ахлагч Батболд нарыг төрийн албанаас халах сахилгын шийтгэ оногдуулж, долдугаар сарын 21-нээр тасалбар болгоод албан тушаалаас нь чөлөөлсөн.
Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт тус хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. " гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.230
Одоогийн муусайн Гоожуурууд ухамсарын шанаа ч даахаа байсан бөөснүүд
Хариулах213.87.89.126
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах192.82.88.68
хэрэг гархаар л нэг их шалгах юмаа хэмжээндээ байж болдоггүй юмуу
Хариулах66.181.185.191
Ter salaani zshiragch. Salaani ahlagch nar helmegdlee dee
Хариулах192.82.77.133
Хүний амь нас хөнөөчхөөд , ажлаас халахааар үхсэн хүн босож ирэх үү? Хүнд ял , хариуцлага тооцож баймаар юм аа. Хэчнээн аав ,ээжийн хүүгийн алтан амийг хөнөөж байна. Бодооч ,........
Хариулах