ГХЯ: Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний 18 нь хугацаа хэтрүүлэн үлдээд байна

2022/07/25

Гадаад Харилцааны Яамнаас Чежү рүү зорчсон иргэдийн талаар мэдээлэл өглөө.

ГХЯ: "2022 оны зургаадугаар сарын 22-нд Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний тав нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарсан байна.

Харин 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлджээ.

Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Одоогоор Солонгосын талаас дипломат шугамаар манай талд мэдэгдээгүй байна.

БНСУ-ын Хууль зүйн яам, Цагаачлалын албанаас Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй хэвийн нэвтрүүлж байна" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.126
    2022/07/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 122.201.24.222
    2022/07/25

    Монгол гэдэг нэр гарна шүү дээ хувиа бодож болохгүй шүү

    Хариулах