Япон: Сармагчны халдлагаас иргэдээ хамгаалахын тулд зэвсэг хэрэглэнэ

2022/07/26

Японы Ямагучи хот сармагчингийн халдлагад өртөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Ямагүчи хотын захиргаа сармагчнуудын халдлагаас иргэдийг хамгаалахын тулд номхруулагч сумтай буу ашиглах шийдвэр гаргаснаа Даваа гарагт зарлажээ.

Тус хотод 42 хүн макака сармагчны халдлагад өртсөн байна. Хохирогчид нь сармагчинд самардуулах, хазуулах зэргээр хөнгөн шархадсан байна. Гэхдээ иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зэвсэг хэрэглэхээр болжээ.

Макака нь Япон даяар тархан амьдардаг бөгөөд зарим тохиолдолд тариалангийн талбай сүйтгэх, айл гэрт нэвтрэх зэргээр хүмүүсийн амьдралд хор хохирол учруулдаг юм.

“Ямагүчи хот бүхэлдээ уулаар хүрээлэгдсэн тул сармагчин элбэг үзэгддэг. Харин ийм богино хугацаанд ийм олон хүн халдлагад өртсөн тохиолдол маш ховор юм” гэж хотын захиргааны албан хаагч ярьжээ.

Эх сурвалж: AFP



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.177
    2022/07/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах