Угаагдсан төмөр замыг яаралтай сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ

2022/07/27

Өчигдөр 14 цаг 25 минутын орчим орсон гэнэтийн хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын  365 км-ийн 1-р зуутад төмөр зам угаагдсаныг Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р ачааны галт тэрэгний машинч мэдмэгц яаралтай тормос хийн зогсож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.

Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд, Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд тус тус зогсоож, зорчигчдыг нь автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулсан байна.

Мөн өдрийн 20:30 минутад сондгой чиглэлд аялах Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн зорчигчийн 263-р галт тэрэгний зорчигчдыг Рашаант өртөө хүртэл автобусаар тээвэрлэж, тус өртөөнөөс галт тэргэнд суулгажээ. Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273-р галт тэрэгний аяллын цагийг хойшлуулж, төмөр замыг сэргээн засаж дуусмагц аялуулсан байна. УБТЗ-ын зүгээс зорчигчдын ая тухыг алдагдуулахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээг авч ажиллав.

Төмөр зам угаагдсаныг мэдсэн даруй яаралтай сэргээн босгох ажлыг эхлүүлж, төмөр замчид богино хугацаанд шаргуу ажиллаж мөн өдрийн 22:46 минутад галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ. Одоо галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: УБТЗ




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.200
    2 цагийн өмнө

    байгалийн хүчийг ямар ч хүч дийлэхгүй юм даа

    Хариулах
  • 213.87.134.19
    2022/07/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 203.91.115.55
    2022/07/27

    Төмөр замын замчин ангийнхандаа баярлалаа түргэн хөдөлгөөн нээсэнд мөн хянамгай анхааралтөй ажилласан вагоны жолоочдоо маш их баярлалаа олон хүний амь насыг аварсан бна шүү дээ

    Хариулах
  • 59.153.113.129
    2022/07/27

    өндөр шагнал олгох хэрэгтэй.гавьяат цол мөн осолгүй манлай гм .галт тэрэг унасан бол ямар хохирол учрах вэ . түүний 10 хувиар мөнгөн урамшуулал олгоосойдоо

    Хариулах
  • 192.82.67.53
    2022/07/27

    Us zailuulah Dalan suvag shuudaagaa hiij bai !!!!!!!!!!!!!!!!!!!! Haltar saidaa

    Хариулах