Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж хална

2022/08/01

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг анхааруулж байна. Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэх талаар зөвлөгөө хүргэж байна.

НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ:

Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх Хурц наранд удаан явахаас зайлсхийх Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх Хүйтэн ус, шүршүүрт орох  

НАРШСАН ҮЕД ИЛРЭХ АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ:

Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих Бие суларч ядрах Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох  Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах  

НАРШИЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:

Эмнэлэгт яаралтай хандах Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө) Нойтон алчуур толгойд нь тавих Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих Бүлээн шингэн уулгах

Цаг агаарын хувьд:

Наймдугаар сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун болон өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 29-31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 градус дулаан байна. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.194
    2022/08/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах