Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 9 хүн бэртэж гэмтжээ

С.Гандэлгэр
2022/08/01

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд  амралтын өдрүүдэд нийт 505 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 3 хүн, Орон нутагт 6 хүн гэмтэж бэртэж нийт 9 хүн гэмтэж бэртсэн.

Ослын улмаас Нийслэлд хүний амь хохироогүй, Орон нутагт 1 хүний амь хохирсон байна.

Нийслэлд:

  • Явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэнээс, 1 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
  • Онхолдох хэлбэрээр 2 хүн гэмтэж,  1 хүний амь хохирсон.
  • Мотоциклтой 3 осол бүртгэгдэж 4 хүн гэмтсэн байна.   

Зөвхөн энэ 7 сард мотоциклтой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн 9 хүний амь хохирсон байна.

Мотоциклын ослоор гэмтэж бэртэж амь хохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал аспалтан зам дээр бус шороон зам дээр сум баг дээр малын бэлчээр дээр хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Улмаар  осолд холбогдохдоо  хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явдаг нь тогтоогдож энэ байдлууд нь осолд холбогдох үндсэн шалтгаанууд болж байна. Энэ төрлийн ослын дийлэнх тохиолдолд айл гэрийн амьжиргааг залгуулж байдаг эцэг, эсвэл эрэгтэй хүүхдүүд нь холбогдсоноор өрх гэрийн амьжиргаанд шууд нөлөөлж хүүхдүүд нь өнчирч үлдэн эхнэрүүд нь өрх толгойлон үлдэж байгаа харамсалтай дүр зургууд хөдөө орон нутагт их тохиолдох боллоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.194
    2022/08/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах