Нийслэл болон хөдөө орон нутагт бүртгэгдэж буй зам тээврийн ослын тоо төдийлөн буурахгүй байна. Бүртгэгдэж буй зам тээврийн ослын тодорхой хувийг мотоциклтой осол эзэлж буй бөгөөд үүний дийлэнх тохиолдол шороон зам дээр гарч буйг ТЦА-наас мэдээллээ.
Тодруулбал зөвхөн энэ 7 сард мотоциклтой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн 9 хүний амь хохирсон байна.
Мотоциклын ослоор гэмтэж бэртэж амь хохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал аспалтан зам дээр бус шороон зам дээр сум баг дээр малын бэлчээр дээр хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Улмаар осолд холбогдохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явдаг нь тогтоогдож энэ байдлууд нь осолд холбогдох үндсэн шалтгаанууд болж байна.
Энэ төрлийн ослын дийлэнх тохиолдолд айл гэрийн амьжиргааг залгуулж байдаг эцэг, эсвэл эрэгтэй хүүхдүүд нь холбогдсоноор өрх гэрийн амьжиргаанд шууд нөлөөлж хүүхдүүд нь өнчирч үлдэн эхнэрүүд нь өрх толгойлон үлдэж байгаа харамсалтай дүр зургууд хөдөө орон нутагт их тохиолдох боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.150.194
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.184.119
Хавар хүмүүс амарч байхад шөнө дунд энхтайны гүүрний харалдаа нэг залуу 2 дугуйтаа сэгээ их орилуулсандаа?!!! Бодвол үхээ байлгүй үхээгүй бол тэргэнцэртэй яваа биз?!!!
Хариулах66.181.161.36
үхээ бaйлгүй