Согтуугаар хүн дайрч замын хажууд орхисон байжээ

2022/08/01

Цагдаагийн байгууллагад долоодугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р багийн нутаг “Хашааны гадна эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байна. Мэдээллийг шалгахад 60 настай, эрэгтэй Х нь зам тээврийн ослын улмаас амь хохирсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Шалгалтын явцад шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, Хэнтий аймгийн харьяат эрэгтэй, 47 настай О гэгч нь долоодугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ амь хохирогчыг дайрч амь насыг нь хохироогоод улмаар гэмт хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор ослын газраас 4 метр орчим зайд зөөвөрлөн, замын хажууд орхисон байсныг илрүүлж, хэрэгт холбогдсон сэжигтэй этгээдийг дайчлан баривчиллаа.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.194
    2022/08/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 126.254.134.164
    2022/08/01

    ямар дүүрцэн амьтан бэ хүн дайрч алчаад 8 хоног нууж байгаад замын хажууд авчираад хаячихсан юмуу

    Хариулах
  • 64.119.26.116
    2022/08/01

    Сайн байна, бүхэл бүтэн 8 хоногийн дараа илрүүлжээ

    Хариулах