СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халх голд 12 настай охин живж амиа алджээ

2022/08/02

Өчигдөр /2022.8.01/ Дорнод аймгийн Халх гол сум дахь голд бага насны хүүхэд хөл алдаж живсэн хэрэг гарчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Хилийн 306 дугаар ангийн алба хаагчид, 2 завьтай хамтран А /12 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүсэн бөгөөд мөн өдрийн 07:25 цагт осолдсон газраас баруун зүгт 10 км-т “Халх” голын усны мандал дээр хөвж явсан тухайн хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.