Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлалтай “Их модун” ХХК-ийн “Модун таун” хотхоны тоглоомын талбайд тоглож байсан хүүхдүүд өндрөөс унаж, хүнд бэртжээ. Хүүхдүүд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм байна.
Хэргийг тодруулбал, тус хотхоны авто зогсоол, тоглоомын талбайг холбосон байрлалтай, доошоо нэвт харагдах, хуванцар дээвэртэй бөгөөд тухайн дээврээр хүүхдүүд тоглож, гүйлдэж байх үед дээвэр нурж, 7-8 метр өндрөөс хоёр хүүхэд унаж, ийнхүү гэмтжээ.
Энэ талаар хүүхдүүдийн эцэг эх хэлэхдээ, "Зориулалтын тоглоомын талбай гээд л эцэг эхчүүд бид нар итгээд хүүхдүүдээ тоглуулж байгаа. Гэтэл ийм аюултай, хүүхдэд эрсдэлтэй байж. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах 108, Цагдаа, Мэргэжлийн хяналт гээд олон л газар бид хандаж байна. Эцэст нь хүүхдээ харж байхгүй яасан юм гэж эцэг эхчүүдийг зэмлэх хандлага ч ажиглагдаж байна. Бид хүүхдүүдээ хурдан эдгээхийг л чухалчилж байгаа юм. Хүүхдэд аюултай, эрсдэлтэй энэ байдлуудыг засаж, хүүхдэд ээлтэй болгохын тулд хичээнэ ээ” гэлээ. Цөмөрсөн дээвэр нь аюулгүй байдлын шаардлага хангаагүй бол хүн хохирохоос сэргийлж, хамгаалалтын хаалт, анхааруулах тэмдэг байршуулах ёстой ч тийм зүйл байдаггүй тул тухайн дээвэр дээгүүр хүүхдүүд байнга тоглосоор иржээ. Эцэг эхчүүд ч аюулгүй байдлыг хангасан гэдэг итгэлтэй байдаг аж. Бид энэ асуудлаар Их модун ХХК-ийн Хуулийн зөвлөх н.Баяржаргалаас тодруулсан юм.
- Танай компанийн барьсан хотхонд осол гарч, хүүхдүүд бэртжээ. Аюулгүй байдлыг яаж хангаж ажилласан юм бол?
- Би Модун таун хотхоны хуулийн зөвлөх биш. Тиймээс тухайн хотхоны СӨХ-өөс асуух хэрэгтэй байх. Би тийм зүйл сонсоогүй.
- Танай компани тухайн хотхоныг барьсан учир аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс асууж байна. - Тэгвэл би энэ талаар тодруулаад хэлье, мэдэхгүй.
Хүүхдэд хамгийн аюулгүй байх орчин бол түүний гэр. Тиймээс ч эцэг эхчүүд үр хүүхдээ аюулгүй, тохь тухтай орчинд амьдруулахын тулд тухайн шалгуураар орон сууцаа илүү өндөр үнэ төлж, сонгон, худалдан авдаг. Гэтэл энэ мэт хүүхдэд, оршин суугчиддаа ээлгүй тохиолдлууд гарч, хүүхэд бэртэж гэмтсээр л байгаа нь харамсалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.130.9
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах