Ахуйн үйлчилгээний уулзвараас Макс Молл их дэлгүүр хүртэлх нэг талын урсгалыг хаана

2022/08/04

С.Амарсанаагийн гудамж буюу Макс Молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 25-нд 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд эхэлсэн. Тус замын хоёр урсгалыг ээлжлэн хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн юм.

Тодруулбал, баруун талын урсгалыг өнгөрсөн амралтын өдрүүдээр хааж, хучилт хийсэн бол  зүүн талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ баасан гарагийн шөнө буюу наймдугаар сарын 6-ны 00:00 цагаас наймдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд хязгаарлан хучилт, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэхийн дээр замын тэмдэг тэмдэглэгээ хийх гэж байна. 

Иймд дээрх хугацаанд иргэд та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

                             НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Т.Тэргэл







Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.118
    2022/08/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах