Хөлбөмбөгийн ТОГЛОЛТ НАЙМААЛЦСАН, хууль бусаар НӨЛӨӨЛСӨН зөрчлийг тогтоож, шийтгэл ногдуулжээ

С.Гандэлгэр
2022/08/04

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй тэмцээнд тоглолт наймаалцаж, тоглолтод хууль бусаар нөлөөлсөн, мөрий тавьсан зөрчлийг тогтоож, талуудад МХБХ-ны Ёс зүйн хороо шийтгэл оногдуулжээ. 

Хөлбөмбөгийн спортод оролцогч бүхий л талуудад хөлбөмбөгт мөрий тавих, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлж тоглолт наймаалцах үйл ажиллагааг хориглосон байдаг бөгөөд хэрэв дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан, оролцсон, хамтарсан, зуучилсан тохиолдолд МХБХ-ны эрх зүйн байгууллагаас шийтгэл оногдуулах дүрмийн зохицуулалт үйлчилж байна.

ОУХБХ, АХБХ-ны холбогдох дүрэм, журамд заасны дагуу МХБХ-ны Ёс зүйн хорооны шийтгэл ногдуулсан шийдвэрийн тухай танилцуулж байна.

Тус шийдвэрээр Солонго багийн А.Улсболд, Хөх арслангууд багийн О.Доржсүрэн, З.Мишээл, Туулын том тулнууд багийн М.Нямжав нарт тоглолтод оролцох эрхийг хасах болон мөнгөн торгууль, шийтгэл ногдуулжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.200
    2022/08/05

    хөгжөөгүй шахуу байж л балайртахаа бодох юм даа

    Хариулах
  • 213.87.139.118
    2022/08/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.107
    2022/08/04

    Mongoluud iim novshiin yumandaa sain yumaa. Haa saigui novshrol. Boh hol bombog sags geed bugd shudraga bus. Iim baihad shudraga tortei boolood saihan amidralaa yu?

    Хариулах