Цахим орчин дахь "хүүхэд өргүүлнэ" гэсэн зарыг шалгаж эхэлжээ

С.Гандэлгэр
2022/08/04

Цахим орчинд "Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна." гэсэн зар нийтлэгджээ. Тус зар нь долоон цаг гаруйн өмнө "Улаанбаатар хотын хамгийн том зарын нэгдсэн групп" гэсэн зарын хаягт нийтлэгдсэн аж. 

Түүнээс өмнө мөн тус зарын хаягт хүүхдийн хувцас зарна гэсэн зар оруулжээ. Тайлбарт нь, "20,000-д зарна. 2,3 л өмссөн, цэвэрхэн өмссөн. 5,6 сартайд таарна." хэмээн нийтэлжээ.

Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчил мөн эсэхийг тогтоосны дараа үнэлгээ шинжилгээ хийнэ хэмээн ГБХЗХГ-аас мэдээллээ.

Харин тус зарыг байршуулсан гэх хүүгийн ар гэр энэхүү зарыг тавиагүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханджээ. Тэд "зар тавиагүй ба гар утсаа алдсан" гэх тайлбарыг хэвлэлд дурджээ.

No description available.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.173
    2022/08/05

    Ямар аймар том зүрхтэй муу хар новшнууд вэ болдог байсан бол очоод нэг алгадчих юмсан

    Хариулах
  • 213.87.139.118
    2022/08/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах