|
Дэрэн клуб 10 болон 14 хүртэлх насны багууд өнгөрсөн сард Швед, Финлянд улсуудад болсон цуврал тэмцээнүүдэд оролцлоо. Тодруулбал Шведийн Питео, Эстерсунд, Гётеборг болон Финландын Хелсинки хотуудад олон улсын 4 тэмцээнд өрсөлдсөн юм. Аялал сар орчим үргэлжилсэн бөгөөд хөвгүүд маань нэг тэмцээнд дунджаар 5-6 тоглолт хийж, Монгол улсынхаа төрийн далбааг олон мянган хүн цугласан нээлтийн ёслолуудад мандуулж, ялалтын баяр, ялагдлын харууслын аль алиныг нь мэдэрсээр чамгүй туршлага хуримтлуулсан гэдэгт бид гүн итгэлтэй байна. ... Туркиш Эйрлайнсын хөлгөөр Швед улсыг зорьсон багийн аялал Истанбулын нисэх буудлаар дамжин, Стокольмд газардсан бөгөөд улмаар нийслэлээс галт тэргээр эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, шайбтай хоккей, гүйлтийн цана, усанд сэлэлтийн спортуудаар нэртэй Piteå хэмээн 23.3 мянган хүн ам, 24.7 км2 нутаг дэвсгэртэй буйдхан хотод хүрсэнээр эхэлсэн юм.
|
|
Тодруулбал 6-р сарын 28-нд хилийн чанадыг зорьсон тэд 7-р сарын эхний долоо хоногт Швед улсын Питео хотод Pitea Summer Games (Албан ёсны цахим хуудас: https://www.piteasummergames.se/) тэмцээнд өрсөлдсөн юм. Яг биднийг очих үеэр тэндэхийн “Цагаан шөнө” тохиож, тэмцээн ч “Шөнө дундын нар” хэмээх нэртэй байлаа.
|
|
|
Тодруулбал 6-р сарын 28-нд хилийн чанадыг зорьсон тэд 7-р сарын эхний долоо хоногт Швед улсын Питео хотод Pitea Summer Games (Албан ёсны цахим хуудас: https://www.piteasummergames.se/) тэмцээнд өрсөлдсөн юм. Яг биднийг очих үеэр тэндэхийн “Цагаан шөнө” тохиож, тэмцээн ч “Шөнө дундын нар” хэмээх нэртэй байлаа. 14 насны баг тэмцээний 6-р хэсэгт Шведийн нэг, Норвегийн хоёр багтай таарсан бол 10 насны баг 2-р хэсэгт Шведийн таван багтай тоглосон юм. Улмаар 10 хүртэлх насны баг grassroots тэмцээний бүх тоглолтдоо хожиж алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлсэн бол 14 хүртэлх насны баг хожигдолгүй (0:2, 5:0, 1:1) хэсгээ тэргүүлсэн ч 1/8 шигшээд Норвегийн Медкила клубийн багт ялагдсанаар медалийн төлөө өрсөлдөж чадсангүй. Улмаар тэмцээний сүүлийн тоглолтоо Норвегийн өөр нэг багтай хийж 1:0-ийн харьцаатай хожиж өндөрлүүлсэн юм.
|
|
|
|
|
ЭНЭ САРД ШИНЭ УЛИРЛЫН ТЭМЦЭЭНҮҮД ЭХЭЛНЭ
|
|
Монголын хөлбөмбөгийн 2022/23 оны улирлын тоглолтууд энэ сард эхлэх гэж байна. Үндэсний дээд лигийн шинэ улирлын тоглолтууд 8-р сарын 20-нд эхэлж, 10-р сард завсарлаад ирэх оны 3-р сард эргэн үргэлжлэх хуваарьтай байгаа юм. Дэрэн клубийн баг Үндэсний дээд лигийн 2021/22 оны улирлыг хүрэл медалийн багаас нэг оноо дутуу дөрөвдүгээр байраар өндөрлүүлсэн билээ. Улмаар ирэх улиралд словак мэргэжилтэн Марек Фабула ахлах дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллаж илүү өндөр амжилтын төлөө хичээх болно. Багийн бүрэлдэхүүнтэй холбоотой мэдээллийг бид та бүхэнд цаг тухайд нь фэйсбүүк пэйж хуудсаараа мэдээлэх бөгөөд энэхүү захидлаараа ч цаашдаа клубийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэхээр төлөвлөж байна.
|
|
|
Үндэсний дээд лигийн тэмцээнээс өмнө буюу ирэх 12-нд хөвгүүдийн 14, 16 насны ангилалд лигийн тэмцээнүүд эхэлж есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилэх хуваарьтай байна. Энэ жил МХБХ-ны цомын тэмцээн дахин явагдах гэж байгааг дуулгаж байгаадаа таатай байна. Тус тэмцээнд Монголын хөлбөмбөгийн эхний хоёр түвшний лигт өрсөлддөг клубийн багууд оролцдог. Дэрэн клубийн баг тус тэмцээнээс 2016 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин хоёрдугаар багийн хувьд есдүгээр сард шинэ улирлын эхлэхийн өмнө Хоёрдугаар лигт үлдэх эрхийн төлөө плэй оффын тоглолт хийх учиртай. Ирэх сард мөн охид хөвгүүдийн грассрүүтс тэмцээн, 19 насныхны лигийн тэмцээнүүд явагдах бөгөөд Дэрэн клубийн нас насны ангиллын багууд өрсөлдөхөөр төлөвлөж байна.
|
|
|
Яг одоогоор Дэрэн клубийн охидын баг Эмэгтэйчүүдийн лиг тэмцээнд өрсөлдөж байна. Тэд 6 тоглолтоос 3 оноотой байгаа бөгөөд дараагийн тоглолтоо ирэх 13-ны бямба гарагт 10:00 цагаас хийх хуваарьтай байгаа юм. Тэмцээн 9-р сарын сүүл хүртэл үргэлжилнэ.
|
|
|
ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГТ ДУУДАГДАВ
|
|
Ирэх 9-р сард Улаанбаатар хотноо болох Ази тивийн 20 хүртэлх насны залуучуудын АШТ-ий сонгон шалгаруулалтад өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэрэн клубээс хаалгач О.Хан-Тегин, хамаалан тоглогч Т.Дөлгөөн, Г.Дөлгөөн, Н.Хашчулуун, хагас хамгаалагч Э.Ган-Эрдэнэ нар багтсныг дуулгахад таатай байна. “AFC U-20 Asian Cup” тэмцээний урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтууд ирэх 9 сарын 14-өөс 9 сарын 18-ны хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд манай залуучуудын шигшээ баг БНСУ, Малайз болон Шри Ланк улсын шигшээ багуудтай тоглох юм. Эцэст нь дурдахад Дэрэн клубийн академийн сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Үндэсний баяр наадмын амралтын өдрүүдээс хойш тогтмол цагийн хуваарийн дагуу бэлтгэл сургуулилтууд хичээллэж байгаа болно.
|
|
213.87.128.101
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах