ТЦА: Дөрөв хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ

2022/08/05

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1244 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 818 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 16 хүн, Орон нутагт 14 хүн гэмтэж бэртэж нийт 30 хүн гэмтэж бэртсэн.

Ослын улмаас Нийслэлд хүний амь хохироогүй, Орон нутагт 4 хүний амь хохирсноос хөдөлгөөн эхлэхдээ 1 хүн, мотоциклтой 1 хүн, онхолдох ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.

Нийслэлд:

  • Явган зорчигч хэлбэрээр 5 хүн гэмтсэн.
  • Мотоциклын ослын улмаас 3 хүн гэмтсэн
  • Мөргөлдөх ослын улмаас 7 хүн гэмтсэн.
  • Хөдөлгөөн эхлэхдээ 1 хүн гэмтээсэн.  

Орон нутагт:

  • Онхолдох ослын улмаас 9 хүн гэмтэж.
  • Мотоциклтой ослын улмаас 1 хүн гэмтсэн
  • Явганаар автомашинд мөргүүлж 2 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх ослын улмаас 1 хүн гэмтсэн   

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 469 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 11 бүртгэгдсэнээс жолооч-6 холбогдож, явганаар 5 хүн зам тээврийн осолд холбогдсон байна.  

Эх сурвалж: ТЦА



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.101
    2022/08/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
    • 202.126.88.128
      2022/08/07

      Ойлгосонгүй ээ...

  • 202.126.88.149
    2022/08/05

    Дүрэм бол таны болон бусдын амь нас эл хөрөнгийг хамгаалах гэж бүтээгдсэн. Зөрчих гэж бүтээгдээг үй!!!!!!!!!

    Хариулах