СУРВАЛЖИЛГА: “Чимээгүй чилл” ногоон талбайн өнгө төрх

2022/08/05

Зүлэг ногоо гэх юмгүй, амарч зугаалах сандалгүй, энд тэндгүй хог хөглөрч баяр ёслолын үеэр л сэхээ ордог төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд хэсэг талбайг нь туршилтаар зүлэгжүүлсэн билээ.

Найман настай балчраас наян настай буурал хүртэл чөлөөт цагаа цэвэр ногоон орчинд өнгөрөөх боломжийг бүрдүүлсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайн талаар иргэдийн сэтгэгдлийг сонсохоор зорин очлоо.

                   “Монголд дутагдаж байгаа зүйлсийн нэг бол яах аргагүй ногоон байгууламж”

“Би өнөөдөр найзынхаа гэрээр зочлонгоо анх удаа энэ ногоон талбай дээр ирээд үнэхээр гоё санагдлаа. Талбайн хиймэл зүлгээс ялгаатай нь жинхэнэ зүлгийн арьсанд мэдрэгдэх мэдрэмж болон үнэр нь хамаагүй амьд гоё үнэртээд сайхан санагдаж байна. Хиймэл зүлэг дээр жаахан суух гэхээр л доороос халуун төөнөөд хэцүү. Манай гэрийн ойр орчимд хүүхэд салхилах талбай байтугай ийм ногоон зүлэг бол бүр ч байхгүй ээ, монголд дутагдаж байгаа зүйлсийн нэг бол яах аргагүй ногоон байгууламж мөн” хэмээн иргэн А хэлсэн юм.

            “Ийм гоё ногоон зүлэгтэй болохоос өмнө хүмүүс энд хогоо маш их хаядаг байсан”

Бидний дараагийн ярилцсан иргэд бол Хан-Уул дүүрэгт оршин суудаг бага ангийн насны бяцхан иргэд юм. Тэрбээр “Бид яг энэ урд талын байранд амьдардаг, ногоон талбайтай болсноос хойш өдөр бүр энд ирж тоглоход өвсний гоё үнэр ханхлаад таатай байна.  Ийм ногоон зүлэгтэй болохоос өмнө энд тоглохоор ирэхэд хүмүүс маш их хог хаяж бохирдуулдаг байсныг нь манай цуг тоглодог найзууд нийлж түүдэг байсан юм. Харин ийм гоё ногоон болсноос хойш хүмүүс хог хаях нь багассан санагдаж байна. Манай гэрийн яг цаад талд жижигхэн тоглоомын талбай байдаг ч хиймэл өвс нь шороотой муухай байдаг болохоор тухгүй санагдуулдаг” гэж өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм.

        “Суух зүлэг нь ихсээд эхэлбэл залуус чөлөөт цагаа маш хөгжилтэй чилл өнгөрөөх боломжтой”

“Наадмын бэлтгэл ажлын үеэр энэ ногоон талбай бий болсон. Эхэндээ хүмүүс шороо зөөгөөд эхлэхээр нь юу болох гэж байгааг мэдэхгүй барилга барих гэж байна гээд ам муутай байсан ч төд удалгүй зүлэгжүүлээд ийм ногоон талбайтай болсон. Гэхдээ туршилтаар хийсэн болохоор их жижигхэн зайнд. Энийгээ улам өргөжүүлээд битүү зүлэгжүүлээд эхэлбэл залуус чөлөөт цагаа буруу зүйлд бус харин ч агаарт маш хөгжилтэй чилл өнгөрөөх боломжтой. Би лав өдөр бүр энд ирж найзуудтайгаа чиллрэнгээ ярилцаж суудаг. Ийм ногоон байгууламж Улаанбаатар хотод минь улам их болоосой” гэв.

Хотын Ерөнхий менежер Д.Ганболд нь “Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг эхний ээлжинд зүлэгжүүлж туршилт хийнэ. Хэрвээ туршилт нь амжилттай болж байвал талбайг тэр чигээр нь ногоон ширдэг болгохоор төлөвлөж байгаа” хэмээн ярьсан. 

Өнгөрсөн тав дугаар сард төв талбайд хөл бөмбөгийн тэмцээнд зориулж дэвссэн хиймэл зүлгэн дээр иргэд амарч хэвтэн чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа нь нийслэлчүүдэд ногоон байгууламж хэрэгтэй байгааг харуулсан. Иргэдийн хамгийн их зорьдог төв талбай, төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлээд эхнээсээ ногоон байгууламжтай болж байгаад иргэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэр дундаа амьд зүлэгжилт хамгийн их хэрэгтэй байгааг онцолж Улаанбаатар хот минь төд удалгүй ногоон өнгийг цогцлоосон хот болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Сурвалжилсан: Т. Тэргэл




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.

    Хариулах
  • 213.87.128.101
    2022/08/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах