Есдүгээр өрөгт Монгол баг ялагдал хүлээлээ

2022/08/08

Их мастер А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг Азербейджаны багт 1.5:2.5 харьцаагаар харамсалтай хожигдож 13 оноотой 11-р байрт бичигдэж байна.

Өнөөдрийн өргийг дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул өнжсөн.

Эрэгтэй баг 2021 оны "ДЭЛХИЙН ЦОМ"-ын эзэн дэлхийн элит их мастер Я.К.Дудагаар ахлуулсан Польшийн шигшээ багийн эсрэг 1:3 харьцаагаар ялагдал хүлээж 10 оноотой 62-р байрт бичигдэж байна

Өнөөдрийн есдүгээр өргийг их мастер Д.Батсүрэн өнжсөн.

АРАВДУГААР ТОЙРОГ:

ЭМЭГТЭЙ БАГ Болгарын шигшээ багтай тулалдана.

ЭРЭГТЭЙ БАГ Зимбабвегийн шигшээ багтай оноолт тааржээ.

Т.Тэргэл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.130.197
    2022/08/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах