“НҮБ-ийн залуу төлөөлөгч” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

2022/08/08

Байгалийн олон янз байдал болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхижуулж тэдний дуу хоолойг үндэсний болон дэлхийн тавцанд хүргэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар /MУЕТГ/, Байгаль орчин аялал жуулчлалын яам /БОАЖЯ/, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, НҮБ-ын Нийгэмлэгийн хамтаар “НҮБ-ын Залуу төлөөлөгч–Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг 2022 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж, хоёр сарын турш байгаль орчны тухай мэдлэг олгон, байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах бөгөөд шилдэг хоёр оролцогчийг 2022 онд Египет, Канад улсуудад болох НҮБ-ын олон улсын хурлуудад оролцуулна.

Залуу төлөөлөгчид хуралд оролцон эх орондоо ирсний дараа үндэсний хэмжээний уулзалтыг зохион байгуулж, сурсан зүйлсээ хуваалцаж, байгаль орчны төлөөх залуучуудын оролцооны цаашдын алхмууд, боломжуудыг тодорхойлох юм.

Энэхүү төсөл нь UN Youth Delegate буюу “НҮБ-ын Залуу төлөөлөгч” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад нээж, анх удаа хэрэгжүүлж буй явдал юм.

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА:

2022 оны наймдугаар сарын 20-оос аравдугаар сарын 15-ны Бямба гараг бүр

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. 18-30 насны Монгол Улсын иргэн байх,
  2. Монгол Улсад оршин суудаг байх (орон нутгаас хичээлд цахимаар оролцох боломжтой),
  3. Англи хэлний бичиг, ярианы дундаж түвшинтэй байх (CEFR - В1, intermediate),
  4. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эсвэл энэ чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай байх.

БҮРТГЭЛ:

2022 оны наймдугаар сарын 12-ны 23:59 цаг хүртэл дараах цахим холбоосоор хүлээн авна. Зөвхөн тэнцсэн оролцогчидтой 8 сарын 18-ны дотор мэйл хаягаар холбогдоно.

БҮРТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЦАХИМ ХОЛБООС:

https://forms.gle/W4JuQjRgHuB2QNBA7

Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл байвал info@unamongolia.com-ooр холбогдоно уу.

 Д.Анударь



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.130.197
    2022/08/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах