2022 он гарснаас хойш Монгол Улсад нийт 121741 гадаад жуулчин иржээ


2022 оны нэгдүгээр сараас эхлэн долоодугаар сарын 30 хүртэлх хугацаанд нийт 121741 жуулчин манай улсад иржээ.

Тодруулбал,

  • Орос 56714 жуулчин буюу 46.5%
  • Өмнөд Солонгос 21913 жуулчин буюу 18%
  • Казахстан 12038
  • Америк 4874
  • Хятад 4691
  • Герман 2332
  • Беларус 2328
  • Япон 2173
  • Турк 1982
  • Франц 1681 жуулчид ирж манай улсад нийт 122,044,073 ам.долларыг зарцуулжээ.

Цар тахлын нөлөөгөөр гадаад улс орнуудаас ирэх жуулчдын тоо бууралттай байгаа энэ үед БНСУ-аас Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс буураагүй байгаа нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “БНСУ-ын жуулчдыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 90 хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх” тухай шийдвэр эерэгээр нөлөөлж байна.

БНСУ-аас Монгол Улсад ирж байгаа жуулчдын тоо 2018 оны нэгдүгээр сараас долоодугаар сар хүртэл 20019, 2019 онд 23585 аялагчид ирсэн бол 2022 оны долоодугаар сарын байдлаар 21913 жуулчид ирээд байна.

Д.Анударь



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.180
    2022/08/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах