Л.Энх-Амгалан: Нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэхгүй


Өнөөдөр /2022.08.10/ Засгийн газрынг ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цэцэрлэгийн хүртээмж зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдэд цэцэрлэгийн хүртээмж хангалттай хүрэлцэх болсон талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр: “Өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа цэцэрлэгийн цахим хүсэлтүүдийг авч эхэлсэн. Энэ жил бид цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл рүү томоохон ажлыг хийж байгаа. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр энэ ажлууд хийгдэж байна. Үндсэндээ Монгол Улсын сугалааны тогтолцоог халж байна гэж хэлж болно. Жил бүр 34486 хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байсан. Тэгвэл эдгээр хүүхдүүдийг сугалаа сугалуулахгүйгээр энэ жилдээ багтаж цэцэрлэгт хамруулах боломж бүрдэж байна. Есдүгээр сарын нэгнээс тэдгээр 34486 хүүхдээс 26643 хүүхдийг хамруулах боломж бүрдээд байна. Арванхоёрдугаар сарын 31-ээс өмнө үлдсэн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар хийнэ. Эхний бүртгэлийг наймдугаар сарын 8-аас 24, хоёр дахь бүртгэлийг есдүгээр сарын 5-аас 30, гурав дахь бүртгэлийг аравдугаар сарын 3-аас 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү гурван үе шаттай бүртгэл хийж, хүсэлт авч байгаа асуудалд хэн түрүүлсэн нь цэцэрлэгт орно гэдэг ойлголт байхгүй. Энэ бол эрэмбэлж байгаа асуудал биш. Тэгэхээр наймдугаар сарын 20-оос 24-ний хооронд эхний бүртгэл хийгдээд тухайн хамран сурах тойрог дээр хамрагдах хүүхдүүдэд мэдээлэл өгнө. Наймдугаар сарын 28-аас 30-ны хооронд энэ мэдээллүүдийг баталгаажуулах ажил хийгдэнэ. Яагаад гурван үе шаттай хийж байгаа вэ гэхээр иргэдийн дунд бүртгэлийг асуудал маш хүндрэлтэй байна. Манай статистикийн тоон мэдээллүүд буруу, улсын бүртгэлийн тоон мэдээллүүд хоорондоо зөрдөг, боловсролын яам, нийслэлий боловсролын газар, дүүргүүд иргэдийн мэдээлэл, хаягийн талаарх судалгаанууд зөрдөг нь хүндрэлтэй мөн аль болох нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй байх боломжийг хангах учраас бүртгэлийг гурван үе шаттай явуулж байна. Тиймээс иргэдэд хэлэхэд эхний бүртгэлд орсон хүүхэд түрүүлж цэцэрлэгтэй болно гэсэн ойлголт байхгүй шүү. Бүх хүүхдүүдэд боломж олгох учраас яарах хэрэг байхгүй гэж ойлгож болно” гэлээ.


Д.Анударь



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.1
    2022/08/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах