Замын хөдөлгөөнд оролцож байгаа мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандарт хэмжээнээс хэтэрсэн эсэхэд тавих хяналт шалгалтыг наймдугаар сарын 3-наас зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын хугацаанд 238 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS4599:2003 стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар техникийн үзлэг оношилгооны төвүүдээр дүгнэлт гаргуулах ажлыг явууллаа.
Энэ хугацаанд шаардлага хангахгүй байгаа 36 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу торгууль оногдуулжээ. Тодруулбал,
14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
15. Энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох талаар зөрчил гаргагч нарт зөвлөгөө, зааварчилга өгч хариуцлага тооцох ажлыг явуулж байгаа бөгөөд энэхүү хяналт шалгалтын арга хэмжээ энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ хэмээн мэдээлэв.
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.156.69
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах139.5.218.77
Zov arga hemjee bna, changa duu mash ih stresduuldeg, yalanguya bie muutai humuus,Ahmad nastai humuus,hotiin tugjeend mashin barij yavaa humuusiin buhimdliig bii bolgodog,gadaad orond mash ih horiglogddog asuudal shdee,uunees uudeltei avto osol ch ih gardag gesen sudalgaa bna.mon zarim avtobusiig standard bus signaltai uilchilgeend gargaj bgaag zogsooh heregtei.
Хариулах192.82.78.88
Ene zuv sniidver bn Zarim ved snuniin cagaar aixtar duutai motocikl yvax ym yasan ix xaazlax ym dee nylx amitan untaj baigaad ter cnimeeger cocnij sereed uilaad baidag mun avtobusnii yndangaas masnix utaa gardag cagdaa nar xaraad toodggvi l ym bilee bas porter bn cagdaa tooxgvi boloxoor bid yax ystoi ve
Хариулах