Д.Энхсувд: Хорт хавдраа эрт оношлуулж эмчлүүлсэн бол одоо ингэж харамсаж суухгүй байсан байх

2022/08/16

Монголд хорт хавдраар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэж байгаа талаар сүүлийн үед ихээхэн ярьж байна. Хавдар бол зөвхөн Монгол Улсад тулгараад байгаа аюул биш.  Дэлхий нийтэд хавдраас шалтгаалсан нас баралт өссөөр байна. Хавдрын өвчлөл дэлхийг түгшүүлж буй аюул боловч улс оронд бүрд өөр, өөр байдаг. Ихэвчлэн ядуу буурай, хөгжиж буй орнуудад хавдрын шалтгаант нас баралт өндөр  байдаг. Энэ нь хавдрыг оношлох, эмчлэх дэд бүтэц, техник технологи төдийлөн сайн хөгжөөгүйтэй холбоотой. 

Монголд хавдрын нас баралт өндөр байгаа нэг шалтгаан нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, техник технологийн асуудал юм. Хавдрын хожуу үедээ ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь хөдөө орон нутагт, алслагдмал бүст амьдардаг . Эрт оношлуулж, эмчилгээнд хамрагдаагүйн улмаас нас барах нэг шалтгаан болж байна.  Тэгвэл нойр булчирхайн хорт хавдраа эрт оношлуулж чадаагүйн улмаас дөрөвдүгээр үедээ орсон нэгэн иргэнтэй бид  ярилцлаа. 

Нойр булчирхайн хорт хавдраар өвчлөн нүүр тулж яваа малчин бүсгүй Д.Энхсувдтай  ярилцлаа.   

Ярилцлага хийх саналыг маань хүлээж авсан танд баярлалаа. Өөрийгөө бидэнд  танилцуулна уу ?   

Сайн байна уу намайг Д.Энхсувд гэдэг. Би 1983 онд төрсөн. Одоо Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд мал маллан нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 

 Анх биед тань ямар өөрчлөлт ,  шинж тэмдэг илэрч байсан  бэ?   

- Аюулхай, хэвлий, нуруугаар бага зэрэг өвдөлт өгч  хоол идэх дуршилгүй болж байсан.   

Нойр булчирхайн хавдар гэдгийг хэзээ мэдсэн бэ?   

 -Анх өвдөж эхлэхдээ ходоод , цөс гэж бодож байсан .Тэгээд аймгийн төв эмнэлэгт ээ очиж  эход харуулсан. Гэвч хэдэн эм бичиж өгөөд  нойр булчирхай чинь зүгээр гэсэн хариу авсан. Тэгээд сүүлийн нэг жил эрчимтэй өвдөж эхлээд хотод ирж хавдрын эмнэлэгт шинжилгээ өгөхөд нойр булчирхайн хорт  хавдартай болсон, дөрөвдүгээр шатандаа орсон байна гэж хэлсэн .   

Аймаг сумын эмнэлгүүд буруу оношилсон гэсэн үг үү ?  

 -Сүүлд мэдсэнээр нойр булчирхайн хавдар нь эрт оношлогдох нь  хэцүү байдаг гэсэн. Ямар ч асуудалгүй зүгээр гэсэн хариу өгөөд ходоод, цөсөнд уух эм, тариа өгөөд явуулсан юм. Гэтэл буруу эм тариа хэрэглээд явж байсан би эцсийн шатандаа ороод яах ч аргагүй болсноо мэдээд өөртөө л бурууг өгсөн дөө.  

 Ямар шалтгаанаас үүдэн энэхүү хавдраар өвчилсөн гэж бодож байна вэ?   

 -Эмч хэлэхдээ амьдралын буруу хэв маяг , буруу хооллолт зэргээс бий болсон гэж хэлсэн. Миний хувьд мал малладаг болохоор өглөөнөөс эхлээд үдэш болтол завгүй байдаг учраас тогтсон хэв маяггүй, зав гарсан үедээ хоол хийгээд идчихдэг байсан болохоор бас бие маань их сул байсан гээд олон шалтгаанаас  болоод ийм байдалд хүрчихсэн гэж бодож байна.   

Эцсийн шатандаа орсон ч эмчлүүлэх боломж байдаг уу ?  

-Хагалгаанд орох боломжгүй, ер нь найдваргүй гэсэн мэдээг авсан . Учир нь хавдар  бусад эд эрхтэнлүүгээ тархсан байсан. Тэгээд хөнгөн эм тариа ямар ч нэмэр болохгүй учраас химийн эмчилгээ хийлгээд дотроос нь хавдрыг нь түр аргалах , тархалтыг удаашруулах   боломжтой гэсэн.  

Химийн эмчилгээ хийлгэж байгаа юу ? Үр дүн өгч байна уу?   

- Нэг л удаа химийн эмчилгээ хийлгэсэн уул нь  бол 21 хоногийн зайтай хэд хэдэн удаа хийлгэх хэрэгтэй гэсэн . Миний хувьд химийн эмчилгээг болиод оронд нь ардын бариа засал хийлгэж байгаа. Ардын бариа засал нь био энергийн аргаар төөнөж барьдаг, хавдрыг бүр мөсөн арилгахгүй ч унтаа байдалд оруулдаг гээд бариачид бариулж байна.  

 Ярилцлагынхаа төгсгөлд залуустаа хандан үг хэлбэл ?  

- Ямар нэг өвчин эмгэгтэй болсон л бол заавал эрт үед нь оношлуулж бага дээр нь эмчлүүлээрэй. Гэхдээ зөв газраа чанартай эмнэлэгт үзүүлэх нь чухал. Мөн амьдралын хэв маягаа өөрчилж эрүүл хооллож байх нь хэрэгтэй санагдлаа. Над шиг хэзээ сүүлд нь ямар ч боломжгүй үед нь мэдээсэй  гэж хүсэхгүй байна.   

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга зам - нэмэлт мэдээлэл болгон танд хүргэж байна   

 Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс нойр булчирхайн тасгийн мэс заслын эмч Г.Үнэнбатын зөвлөгөөг хүргэж байна .  

-Хавдар 1,2-р шатандаа оношлогдох юм бол бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг. Гэтэл Монголд нийт хавдрын 70-80 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үлдсэн 20 орчим хувь нь эрт үедээ оношлогдож байна. Энэ хоёр тооны байрыг сольж чадах юм бол Монгол Улс хавдартай тэмцэж чадсан жишиг орон болж чадна. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн том арга бол тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, оношилгоо, шинжилгээ хийлгэж байх юм .

Г.Жаргалмаа 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.254
    2022/08/18

    Монгол хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг. Энэ нь манай эмч, эмнэлгүүд муу ажиллаж байгааг харуулж байна. Өвдсөн иргэдийг хожуу оношлогдсон, үхэхээс өөр замгүй гэдэг. Өөрсдийн хохь болдог. ХСҮТ-ийн захирал Чинбүрэн зэрэг чадваргүй эмч нар өвчтөнүүдийг дорд үзэж, тэднээс ашиг олоод үхүүлдэг муухай хүмүүс.

    Хариулах
  • 202.9.46.122
    2022/08/17

    Хорт хавдрын өвчлөл нас баралт ганц монголд биш. Дэлхий даяар өргөн тархаж байна.

    Хариулах
  • 213.87.156.69
    2022/08/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.55.188.116
    2022/08/16

    90 onoos hoish ardchilal zah zeel gej gadnaas ymar ch hynaltgui huns chuluutei oruulj irsnees uudeltei. Hytadaas anh elsen chiher geed bor ungutei chiigleg chihriin amt sultai zuiliig hunsnii delguurt zaraad baihad ni humuus avch iddeg baisan. Getel ter ni barilgiin material baisan geed yrigdaj baisan. Ene bol naad zahiin jishee. Ard irgedee horlon suitgegch MAN AN- d hariutslaga tootsohgui bol ireedui burheg baigaag oilhoh heregtei.

    Хариулах
  • 202.9.47.137
    2022/08/16

    Хорт хавдрын өвчлөл ганц монголд тархаад байгаа юм биш дэлхий даяар тархаж байна. Хятад улсын коммунист нам нууцлаад байгаа болохоос хятад улсад хорт хавдарын өвчлөл тархалт ихэсч байгаа.

    Хариулах