Ч.Наранцэцэг: Хог ачаагүй бүтэн нэг сар болж байна, хот тохижилтынхон амарсан учраас хог ачихгүй байгаа гэсэн

2022/08/16

Зуны халуун өдрүүд үргэлжилж байгаа энэ цаг үед хогондоо дарагдсан гудамж талбайгаас эвгүй үнэр ханхлах тохиолдол элбэг. Хэдийгээр иргэдээс хог ачилтын мөнгө гэж тодорхой хэмжээгээр авдаг ч хог ачилтынхан заасан хугацаандаа хогоо ачилгүй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчсөөр байна. 

Налайх дүүргийн 5-р хорооны оршин суугч Ч.Наранцэцэг:  "Манай энд бүх хороо дүүргүүдийнхээ хогыг ачилгүй бүхэл бүтэн нэг сар боллоо. Холбогдох хүмүүст нь хэлэхээр Хот тохижилтын газрынхан амралтаа аваад явчихсан гээд байгаа. 

Манайх городок Цэнгэг хотхонд амьдардаг. Хог ачаагүй нэг сар болсон болохоор хогон дундаа амьдарч байна. Нэг давхарт байдаг учраас цонхоо ч онгойлгож болохгүй, ялаа орж ирээд, эвгүй үнэр ханхлаад. Хороо дүүргийнхээ дарга нарт хэлэхээр хот тохижилтын хог ачих машин байхгүй, амраад явчихсан гээд байдаг. Ууг нь бид нар сар болгон гэрлийнхээ мөнгөн дээр давхар хогныхоо мөнгийг төлдөг шүү дээ" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.122
    2022/08/17

    Эх дэлхийгээ хайрлая. https://www.youtube. com/watch?v=wuN854or nH8

    Хариулах
  • 202.9.46.122
    2022/08/17

    Хүн хэрэглэсэн бүтээгдэхүүнийг хог гэж хаяхгүйгээр дахин боловсруулдаг болмоор байна.

    Хариулах
  • 213.87.156.69
    2022/08/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах