Богдхан ууланд хууль бусаар самар түүж байсан иргэдийг зогсоожээ

2022/08/16

Богдхан уулын Түргэний аманд хууль бусаар самар түүж буй иргэдийг зогсоож, самарчдын отгийг буулгаж зөрчлийг холбогдох газарт хүргүүлэн хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж. 

Тус хамгаалалтын захиргаа нь 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн хүрээнд "Зөрчлийн тухай", "Байгаль орчныг хамгаалах тухай", "Ойн тухай", "Газрын тухай хууль", "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай", "Амьтны тухай" тус тус хуулиуд болон зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүх, хадлан хадах, ан амьтанд хавх, урих тавьсан, барьсан, агнах зэрэг дархан цаазат газрын хамгаалалтын горимын хэрэгжилтийг хангах зорилготой ажиллаж байна.

 

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.69
    2022/08/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах