Хүүхдээ өргүүлэх зар тавьсан эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй гэжээ

2022/08/16

Цахим орчинд нэгэн эмэгтэй нярай хүүхдийн зураг байршуулан “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэх зар байршуулсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан. Хүүхдийн ээжийн зүгээс нөхөртэйгөө таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санааны байдлаасаа шалтгаалж 28 хоногтой хүүгийнхээ зурагтай тухайн постыг нийтэлсэн хэмээн мэдээлж байсан юм. 

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллээс хамаарсан байж болзошгүй хэмээн үзэж хэрэг бүртгэл нээж, зар тавьсан эмэгтэйн гэр бүл, нөхрөөс нь мэдүүлэг авсан байна. Шалгалтаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй нь батлагдсан ба эмэгтэйд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тухайн гэр бүлийг хяналтад авсан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.69
    2022/08/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах