ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт болох “Восток 2022” цэргийн сургуулилалтад Хятад улс оролцох болсноо мэдэгджээ.
Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болох энэхүү сургуулилалтад Энэтхэг, Беларусь, Тажикистан, Монгол улсын цэргүүд оролцох юм. Хятадын батлан хамгаалах яам: “Өнөөгийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалтай холбоогүй” гэж тайлбарлажээ.
“Оролцогч орнуудын зэвсэгт хүчинтэй ажил хэрэгч, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, оролцогч талуудын стратегийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, төрөл бүрийн аюул заналын эсрэг хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх нь сургуулилалтын зорилго юм” гэж уг мэдэгдэлдээ тайлбарлажээ.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна