Барилга дээр ажиллаж байсан гурван хүн өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ

2022/08/18

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 35 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 17-нд 18:59 цагт иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Ш-ийн “Фусо” загварын крантай автомашин 50х80 метрийн хэмжээтэй барилгын суурийн ажил гүйцэтгэх явцад краны сум 10 мянган вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас иргэн Ш /58 настай, эрэгтэй/, хамт ажиллаж байсан иргэн Б /57 настай, эрэгтэй/, иргэн Ч /37 настай, эрэгтэй/ нар хүчдэлд цохиулан амь насаа алджээ. 


Д.Анударь



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна