Герман улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй цуврал “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд байгууллагуудад бартаат замын автомашин гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2022.08.18/ боллоо.
Энэ талаар БОАЖ-ын саяд Б.Бат-Эрдэнэ: "Байгаль орчин хамгаалах ажлуудад санхүүжилт хүрдэггүй тул олон улсын байгууллагатай хамтарч байна. Саяхан 574 компьютер хүлээлгэж өгсөн бол өнөөдөр машин өглөө. Ажил урагштай байгаад баяртай байна" гэв.
Шинэ машинтай болсон газруудын төлөөллөөс Хомын талын Байгалийн цогцолборт газрын ажилтан Н.Энхсайхан: "Байгаль орчин, ан амьтдаа хамгаалах үйлсэд тун нэмэртэй зүйл боллоо. Хомын талын элс дээр энэ машин гарцаагүй хэрэгтэй" хэмээв.
БОАЖЯ болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, байгаль орчны зорилтот хөтөлбөр, БОАЖ салбарын урт, дунд хугацааны зорилт, арга хэмжээг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) дор “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тодруулбал, тус төслийн хүрээнд Байгаль хамгаалах итгэлцлийн сантай болж байгаа бөгөөд тус сан нь олон талын эх үүсвэрээс бүрдэх санхүүжилтийг удирдах, захиран зарцуулах үүрэгтэй улс төрөөс хараат бус, эрхэм зорилгод тулгуурласан, хариуцлагатай, ашгийн төлөө бус итгэлцлийн сан юм. Байгаль хамгаалах итгэлцлийн сангийн үйл ажиллагаа нь биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг таслан зогсоох Монгол Улсын төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тогтвортой санхүүжилтээр хангахад чиглэгдэнэ.
"Говийн их дарах цаазат газоны А хэсгийг хамгаалалтыг захиргаанд автомашин гардуулж буй зураг"
Т.Тэргэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
49.0.137.164
Zuvhun Ulsiin ajildaa l ashiglana shuu dee buh shatnii Zasag darga nar mash sain hynan shuu !!!! Za da medeetei baigaarai !
Хариулах203.91.115.48
Юу гэж худлаа хэлж байж тусламж авсан болдоо. Өмнөөс нь бүгэс улайчихлаа
Хариулах