Уул уурхайн салбарт хөдөлмөрийн хууль хэрэгжихгүй хэвээр байна

2022/08/18

Монгол улсын Хөдөлмөрийн тухай шинэ хууль 2022 оны нэгдүгээр сарын эхний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулиар уртын ээлжийг 14х14 болгож ажилчдын ажил, амралтын цагийг тодорхой зааж, хөдөлмөрийн хуулийг өмчийн бүх хэлбэрийн байгууллага мөрдөж,  ажлын цагийн дээд хязгаар, ээлжийн ажлын цаг, шөнийн цаг, уртын ээлжээр болон илүү цагаар ажиллуулах талаар болон үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллын талаар тодорхой тусгаж өгчээ. 

Хөдөлмөрийн хуульд ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй, долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй, долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байхаар зааж, жишиг стандарт болгосон.

Гэтэл уул уурхайн салбарт Хөдөлмөрийн хууль хэрэгжихгүй, ажил олгогч, ажилтны төлөөллийн хууль ёсны итгэлцэл, харилцан хамтын ажиллагааг хангахгүй, Хөдөлмөрийн хуульд заасан уртын ээлжийн ажилтаны үндсэн цалинг бууруулах, цалин нэгтгэн бодох журмыг зөрчиж, илүү цаг, шөнийн нэмэгдэл, бусад нэмэгдлийг цалин бодох аргачлалаар зориудаар бууруулж тооцож байгаа. Энэ нь улс орны хэмжээнд Нийгмийн харилцааг эвдрэлцүүлж, уул уурхайн эрх мэдэлтнүүд олон нийтийг хохироох маягаар турхирч байна. Иймд Монгол улсын Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авч, орон даяар Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангах, 2023 оны улсын төсөвт тусган баталж, хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа. 

Т.Тэргэл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.104
    2022/11/03

    ДЭМБ-аас шөнийн цагаар ажиллах нь хорт хавдар үүсэх хүчин зүйл гэж үзсэн 2023 ондоо батлахгүй бол уурхайчид ажил хаяна

    Хариулах