Барилгын материалын худалдааг олон улсын жишигт хүргэсэн бодит жишээ

2022/08/19

Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлага 2000 оны эхээр манай улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн. Энэ үеэс хүний тав тухыг дээд зэргээр хангасан орон сууц, оффисын тансаг зэрэглэлийн барилгууд шил дараалан сүндэрлэюж, үл хөдлөх хөрөнгийн салбарт маш том өөрчлөлтүүд гарч байлаа.

Түүнийгээ дагаад технологийн сүүлийн үеийн дэвшилтэд шийдлүүдийг шингээсэн гоёмсог содон барилга, дэлхийд танигдсан чанартай барилгын материал, интерьерийн шийдэл, загварлаг тавилгууд нь хэрэглэгчдийн анхаарлыг татах болсон. Тиймээс энгийн  хэрэглэгчийн нүдээр энэ салбарт багахан эрэл хайгуул хийснээ хуваалцъя.

Барилгын материалын жижиглэнгийн худалдааны олон улсын жишгээс үзвэл энэ салбарын томоохон худалдааны төвүүд хэрэглэгчдэд байшингаа тохижуулах, интерьер заслаа хүссэн загвараараа өөрчлөх, түүндээ тохирохуйц тавилга, гэр ахуйн барааг сонгон тав тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарах болжээ. Тухайлбал, АНУ, Канад, Хятад, Энэтхэг, Мексик, Их Британи гэх мэтчилэн олон улс оронд хэдэн мянган салбартай “Home Depot” барилгын материалын худалдааны төвийн онцлог нь  байшингаа өөрсдөө барих, орон сууцаа засаж тохижуулах хүсэлтэй хүмүүст хамгийн хэрэгцээтэй дэлгүүр юм. Мөн яг үүнтэй өрсөлдөхүйц Америкийн “Kohl”, “Wayfair”, “Target”, “World Market”, Их Британийн “B&Q”, Америк, Канад, Мексик даяар олон салбартай “Lowe’s”, Европ болон Азид өргөн тархсан “Ikea” болон “Kmart” гээд маш олон худалдааны сүлжээ өдгөө дэлхийд хэдийн тархжээ. 

Эдгээр худалдааны төвүүд нь барилгын материал, интерьер, заслын материал, багаж тоног төхөөрөмж, тавилга болон гэр ахуйн бараа гээд айл гэр төдийгүй албан тасалгааны тохижилтод хэрэгцээтэй брэндийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой. 

Тэгвэл яг дээрхийн нэгэн адил олон улсын стандарт шаардлагыг хангасан дэлхийн топ төвшний брэндийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлсэн цор ганц барилгын материалын худалдааны төв нь Мишээл барилгын их дэлгүүр байна. 

Одоогоор Мишээл барилгын их дэлгүүрт дэлхийн 1000 гаруй тэргүүлэх брэндийн албан ёсны төлөөлөгч 100 гаруй загварын шоурүүм ажиллаж байгаа юм байна. Хэрэглэгчийн хувьд би энэ худалдааны төвөөс ТОТО, KOHLER, REHAU, DeWALT, KAN- therm, EGGER, APARICHI, AMERICAN STANDART гэх мэт дэлхийд чанараараа танигдсан маш олон брэндийг албан ёсны төлөөлөгчөөр дамжуулан, хамгийн доод үнээр нь авах боломж бүрджээ. 

Их хотын түгжрэл, зогсоол тааруу цэгц муутайхан байгуулагдсан барилгын материалын дэлгүүрүүдийг хайж, олон янзын бүтээгдэхүүнийг шилж сонгон авах нь цаг хугацаа, санхүүгийн хувьд бидэнд нэлээд алдагдалтай байдаг. Тиймээс гадна талбайдаа цэгцтэй зогсоол, тав тухтай орчныг бүрдүүлсэн Мишээл барилгын их дэлгүүрийг хэрэглэгч миний зүгээс та бүхэнд санал болгож байна. 

Барилгын материалын худалдааг их дэлгүүрийн төвшинд хүргэсэн тус дэлгүүрийнхэн БОДЛОО БОДИТ болгож чаджээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 83.220.238.251
    2022/08/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.57.92.129
    2022/08/19

    аймаар үнэтэй л биз дээ

    Хариулах
  • 202.126.90.26
    2022/08/19

    Тамтаггүй үнэтэй ш дээ

    Хариулах