Л.Энх-Амгалан: Дээд боловсролын 21 байгууллагын сургалтын үйл ажиллагаа зогсоож байна

Х.Есү
2022/08/19

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлж байна. 

Л.Энх-Амгалан: "Монгол улсад 88 их дээд сургууль, үүнээс их сургууль нь 34, дээд сургууль 46, коллеж нь 8 байгаа. Засгийн газрын тогтоолоор 88 их дээд сургууль маань 67 болж буурч байгаа. 21 их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа зогсоож байна. 24 их сургууль дээр зургаан сарын хугацаатай үүрэг өгч байгаа. Зургаан сарын хугацаанд тодорхой шаардлага хангахгүй бол энэ 24 сургууль дахиж үйл ажиллагаагаа цааш нь явуулах боломжгүй болно. 

Үйл ажиллагаа нь зогсож байгаа 13 сургууль байна. Үүн дээр 163 багш 1567 оюутан байгаа. Ерөөсөө энэ 13 сургууль дээр нийлээд л 1567 оюутан байна гэсэн үг, нэг сургуульд 40 хүрэхгүй оюутантай, подвальд  үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуультай байж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ 13 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна. Энэ суругуульд сурч байгаа нэг ч оюутнуудын эрх ашиг хөндөгдөхгүй. Харин ч энэ 1567 оюутан илүү чанартай нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их дээд сургуулиудад шилжин суралцах боломжуудыг олгож байна. 

Багш нарын хувьд өөрсдийнхөө ур чадвараар төрийн болон төрийн бус их дээд сургуулиуд дээр ажлаа хийгээд явах бололцоонууд байгаа.

Найман их дээд сургуулийг бусад сургуультай нэгтгэж байна. Дүрслэх урлагын академийг СУИС-тай нэгтгэж, Техник технологийн дээд сургуулийн харьяа, Монгол Коосэн Технологийн Коллежийг ШУТИС-тай нэгтгэж, Шинэ Монгол технологийн коллеж, ХАА-н харьяа Дархан-Уул аймаг дахь ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний харьяанд байсан агроэкологи бизнесийн сургуулийг буцаагаад ХААИС-ийн шууд харьяа болгож байна. 

Худалдаа үйлдвэрийн их сургууль МУИС-ийн харьяа сургууль болж байна. Улаанбаатар их сургууль МУИС-ийн харьяа сургууль болж байна. Ховд их сургууль МУИС-ийн салбар сургууль болж байна. Дорнод их сургууль МУИС-ийн салбар сургууль болж байна. 

Манай их, дээд сургуулиудын сул тал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг. Их, дээд сургууль төгссөн төгсөгчид маань ажилгүй болдог нийтлэг асуудал бий" гэлээ.



Сэтгэгдэл (40)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.164
    2022/08/20

    Хятад улсад бол, хүнд тариа хийгээд хөхрүүлсэн сувилагчийг шууд ажлаас нь халдаг.Тэгж л чанаржуулах хэрэгтэй шүү.

    Хариулах
    • 122.201.21.143
      2022/08/22

      Сувилагчид байгаад нь баярлах хэрэгтэй тийм л цаг үед амьдарч байна даа.

  • 66.181.183.164
    2022/08/20

    Энэ сайд их зав юм хийж байна Чанаргүй хоосон толгойнууд төгсөөд ,монголоор нэг ажилгүй, арчаагүй хүмүүс дүүрлээ Монголын ирээдүй ийм байх ёсгүй

    Хариулах
  • 66.181.183.164
    2022/08/20

    Маш зөв шүү Дарханд бас ийм шалгуур тавьж арга хэмжээ авах хэрэгтэй байна Маш муу боловсон хүчин төгсөж байна шүү

    Хариулах
  • 66.181.161.26
    2022/08/20

    5 их,дээд сургуультай монгол улс хөгжиж болоод л байсан.3 сая хүнд 10-aad сургууль байхад ихдэсхийгээд таарна сайд минь.

    Хариулах
  • 66.181.161.26
    2022/08/20

    дахин цөөлж хаа.ард түмний ядуурлын эх үүсвэр наад сургуулиуд шүү.Мөн ЕБ-ын хувийн сургууль төлбөртэй сургуулийг шалга хаа

    Хариулах
    • 122.201.21.143
      2022/08/22

      Яг зөв

  • 83.220.238.251
    2022/08/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.179.24.19
    2022/08/20

    6 сарын хугацаатай үүрэг авсан 24 сургуулийг бас шууд л хаах хэрэгтэй. Тэдгээрээр дутахгүй. Хийж бгаа бол зоригтой, шийдэмгий байгаач. Эргэж буцах юу бна аа, сайд аа?

    Хариулах
    • 122.201.21.143
      2022/08/22

      Тийм шүү

    • 192.82.73.194
      2022/08/20

      tiishdee

  • 66.181.160.93
    2022/08/20

    Монголд юу л байна болсон болоогүй их дээд дунд бага хувийн сургууль Сайн цөөл

    Хариулах
  • 66.181.160.93
    2022/08/20

    Зөв өшөө цөөл. Мөнгө харсан шуналтангууд шүү дээ. Төгсөөд ажил олдох олдохгүй нь хэнд ч хамаагүй.Хувийн ерөнхий боловсролын бүх сургуулийг хаашаа. Солонгос шиг

    Хариулах
    • 122.201.21.143
      2022/08/22

      Яг зөв

  • 202.9.40.248
    2022/08/19

    Зөв өө зөв

    Хариулах
  • 66.181.160.4
    2022/08/19

    huviin erunhii bovsroliin surguuliin tulbur ih deed surguuliihaas hed dahin ih bdag jil bur 2 saya tugruguur nemdegeniig hyanad baiguullaga baidag l baimasr yum surguuli ih deed bas erunhii bolovsroliin su

    Хариулах
    • 122.201.21.143
      2022/08/22

      Харин тийм

  • 202.21.109.157
    2022/08/19

    Хаагдсан сургууль дипломтой хүн яах вэ? Олон жилийн өмнө төгссөн

    Хариулах
  • 202.9.40.54
    2022/08/19

    Пөөх 88-аас 67 нь их байхад чмар аймаар их юм бэ. 3 400 000 хүн амд ихдэх тоо бнаа.

    Хариулах
  • 66.181.161.103
    2022/08/19

    Зөв шүү чанаргүй хувийн олон хэрэгтэй хэрэггүй толгой эргүүлсэн их дээд сургуулиудыг хугацаа өгөхгүй шууд хаа

    Хариулах
    • 213.109.220.200
      2022/08/19

      Зөв

  • 150.129.141.254
    2022/08/19

    Gazarchin deed surguuliig haah bish MUIS-iin harayand oruulaachee saidaa

    Хариулах
  • 202.9.46.12
    2022/08/19

    Эрэлт ихтэй цөөн дагнасан мэргэжилтэй, өөрийн тохилог байртай Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг оруулсан нь харамсалтай.

    Хариулах
    • 192.82.73.194
      2022/08/20

      sain bsan bol yu gj haah ve dee

    • 59.153.87.170
      2022/08/19

      Тийм шүү. Сайн сургууль төгсөнчид нь чанартай. Хаасан бол харамсалтай байна.

  • 103.57.92.129
    2022/08/19

    зөв шаардлага хангахгүй дээд сургуулиар юу хийнээ дэлхийн жишигт хүрсэн сургууль хэрэгтэй банйа цөөхөн чанартай МУИС төгссөн хүмүүст хаана ч гологдохгүй байсан үе бий дээ

    Хариулах
    • 192.82.73.194
      2022/08/20

      argagui undur oniotoi huuhwd orj bga yum chini sain l surna shuu dee bosgo onoogoo nemeh heregtei

  • 192.82.68.251
    2022/08/19

    Хөдөлмөрийн зөх зэлд тэнцэхгүй энэ олон хувийн сургуулиудыг соц үеиин Техник мэргэжлийн сургууль.Техникум болноочээ.Тэгээд ч энэ олон их дээд сургуулиуд нь дандаа уих гишүүдиин хувийн мөнгө олдог бизнэс шүү дээ.Тэр үнэхээр эрдэмтэй болрвсрол чадвартай хүмүүсийг сургаагүй юу ч юунд ч сургаагүй мөнгийг нь авдаг.Зальт этгээдүүд хувийн сургуулийн эзэд эзэн шүү дээ.Хувийн дунд сургуулиуд ч яг адилхан дандаа зальт этгэдүүд дээ.Жэнхэнэ сайн багш нарт хувийн сургууль байхгүй тэд ч нээгүй.бас тэр хувийн сургуульд багшлахгүй.Хамгийн бэртэгчид л тэнд очдог

    Хариулах
  • 46.114.147.80
    2022/08/19

    Шаардлага хангахгүй сургууль хэрэггүй ээ. Дэлгүүрийн худалдагч, баарны хамгаалагч хийхийн тулд дээд сургууль төгсдөг явдал зөвхөн монголд л байна да. Ийм байхад улс яаж хөгжих вэ дэ.

    Хариулах
  • 202.70.34.30
    2022/08/19

    Өмнөх алдаагаа давтах нь уу? Нийлүүлээд болохгүй болоод салаа биздэ. Эсвэл хахуул аваад салцан юм уу? 3-4 жилийн өмнө нийлүүлсэн яагаад салгасын. Боловсролын салбараар сүүлийн 20 жил улс төрчид тоглож үр дүнд нь их сургуулиуд, ерөнхий боловсролын систем унаад байна. Хувийн болон улсын гэж ард иргэдээ ялгадаг систем Монголд таарахгүй ямар олон үндэстний улс биш. Япон, Солонгос гээд нэг үндэстэн улсууд хориод адил тэгш эрхтэй байх боломжоор хангаж байна.

    Хариулах
  • 202.126.89.180
    2022/08/19

    А Энэ сургуулиуд аль хэдийн үйл ажиллагаа явуулахаа болиод өөрсдөө хүсэлтээ өгсөн сургуулиуд шүү.Сайд мундагтаа хаагаад бга юм биш.

    Хариулах
  • 66.181.161.58
    2022/08/19

    zow shvv

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/08/19

    Ta shuu Taa l uuniig hiichiheerei ! Amjilt !!!

    Хариулах
  • 202.126.90.53
    2022/08/19

    Bas baahan bolson boloogui emch belddeg surguuli bna. Hunii ami nastai holbootoi ireeduin emch narig chanartai tootooi hed bolgoh

    Хариулах
  • 192.82.73.68
    2022/08/19

    2 ын хооронд дээд сургиулуудыг хаах нь зөв ямарч чадал чадамжгүй боловсон хүчин бэлтгээд яах юм бэ хөгжилд саад чөдөр тушаа болно биз дээ

    Хариулах
  • 66.181.161.79
    2022/08/19

    чанартай хүн бий болгохгүй бол хаасан нь дээр төрийн өмчит их сургуулиасаа эхлээд орон нутагт дотуур байртай газар эрхийг нь өгөх

    Хариулах
  • 66.181.160.92
    2022/08/19

    Зөв

    Хариулах
  • 202.126.88.237
    2022/08/19

    Зөв маш их дээд сургууль олширч сургалт чанаргүй мөнгө олох хэрэгсэл болсон шуу .!!¡!!!.

    Хариулах
  • 66.181.161.64
    2022/08/19

    Худлаа хаана гэж хугацаа өгөөд хахуулиар нүдээл буцаад нээнэ биз

    Хариулах
    • 202.179.26.31
      2022/08/19

      Цу2 ийм хүмүүс цөөрч байж монгол хөгжинө…