В.Путин: Цэргийн дайчилгаа явуулахдаа гаргасан алдаагаа засаж залруулна

Х.Есү
2022/09/30

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа явуулахдаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, засаж залруулахаа амлажээ. 

Тэрбээр есдүгээр сарын 21-нд зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд өмнө нь цэргийн алба хааж байсан армийн бэлтгэл хүчийг хамруулахаа мэдэгдэж байсан юм. Үүнтэй холбоотойгоор хөгшин, залуу, оюутан цэрэг гэлтгүй бүх хүнд цэргийн зарлан дуудах хуудас илгээсэн нь олон нийтийг бухимдуулаад байв. 

Үүний улмаас Оросын олон мянган иргэн гадаад руу дүрвэж, дайчилгааг эсэргүүцсэн жагсаал олон хотод болж байгаа. 

Владимир Путин өчигдөр орой Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд үг хэлэхдээ:  “Дайчилгаа олон асуудал дагуулж байна. Бид гаргасан алдаагаа засаж, дахин гаргахгүй байхад анхаарах ёстой. Хэрвээ алдаа гаргасан бол залруулж, үндэслэлгүйгээр дайчлагдсан хүмүүсийг гэрт нь хариулах хэрэгтэй” гэсэн байна.

 

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.163.13
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.1
    2022/09/30

    Дайнд оролцож ялалт байгуулсан үед оролцогчдод газар олгоно гэсэн бол юун гадагш зугатах, дайчилгааны пункт дээр бужигнах байсан байх!

    Хариулах
  • 103.57.94.214
    2022/09/30

    украины газар нутгийн төлөө амиа алдана гэдэг үнэхээр утгагүй дээ хүмүүс ч дургүй байх нь аргагүй шүү

    Хариулах
  • 202.126.89.236
    2022/09/30

    Алдаа болж гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ухаантай болоод л тэр . Одоо орос залуус эх орондоо ,нэр бүлдээ рчицгоо. Тэр хүн шд алдаа боллоо гэлээ уучилна гэлээ айлтгүй харьцгаа олон улс жинхэнэ ажиглана шүү дэ

    Хариулах
    • 1.246.32.196
      Өчигдөр

      Эргүү гөлөг

  • 202.126.89.202
    2022/09/30

    .....Путин өөрийн тусын тулд бус...ОХУ ын тусгаар тогтнолын төлөө хэлсэн хийсэн үг дээ... Ганц Дайчин ганцаардахгүй гэж ...

    Хариулах
  • 192.82.82.161
    2022/09/30

    юуны ч төлөө дайтаад байгаа юм

    Хариулах