ОХУ Украинд цэрэг оруулснаас хойш Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн улсуудаас Украинд 1550 хуягт машин, 230 танк өгчээ. Энэ бүх хугацаанд өгөхөөр амалсан зэвсгийнхээ 98 хувийг одоогийн байдлаар хүлээлгэж өгсөн, хоёр хувь л хүлээгдэж байгаа гэж эвслийн тэргүүн Йенс Столтенберг мэдэгдсэн байна.
Тэрбээр өчигдөр хийсэн мэдээлэлдээ “Бид Украины есөн шинэ хуягт бригадыг сургаж, зэвсэглэсэн. Энэ нь Украинд сөрөг давшилт хийж, эзлэгдсэн газар нутгаа буцааж авах,ад нэмэр болно гэж найдаж байна” хэмээн онцолжээ.
Шинэ бригадууд 30 мянга гаруй цэрэг офицерын бие бүрэлдэхүүнтэй байна гэсэн тооцоо байгаа юм байна. Үүнээс гадна их хэмжээний сум өгсөн бөгөөд Швед, Австрали зэрэг УАЦЭ-ийн гишүүн биш ч түнш улсууд хуягт машин нийлүүлжээ.
УАЦЭ хуягт машин, танкаас гадна агаарын довтолгооноос хамгаалах систем, их буугаар хангасан бол Польш, Чех улс ЗХУ-д үйлдвэрлэсэн МиГ-29 онгоцыг өгсөн байна. Украины холбоотон гэгдэх улсууд өгөх тусламжийн хэмжээгээ, оврыг нэмэгдүүлж, танк, огоц өгч эхэлсэн нь дайн улам өргөжихийн дохио гэж шинжээчид үзэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.248
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах