ОХУ-ын дуучин Андрей Губины биеийн байдал эрс мууджээ. Дуучин өөрөө энэ талаараа нэрт хөтлөгч Андрей Малаховт хэлсэн байна. Өдгөө түүнд хөдлөх битгий хэл амьсгалахад хүртэл маш хэцүү, зүрхний асуудалтай, биеийн байдал хүнд болсон гэнэ. Эмчилгээнд 150 мянган ам.доллар зарцуулсан ч гадаад, дотоодын алинд нь ч үр дүн гараагүй гэнэ. Одоо тэрбээр Искра хэмээх жижиг хотод амьдарч буй юм байна.
1990-ээд оны дунд, 2000-аад оны эхэн үед уран бүтээлийн оргилд хүрч, үзэгчдийг байлдан дагуулж байсан алдарт дуучин Андрей Губин тайзнаасаа буугаад 20 шахам жил өнгөрч байна. Түүнийг яагаад уран бүтээлээ орхисон, одоо хаана, хэнтэйгээ амьдарч байгаа талаар ямар ч мэдээлэл гардаггүй нэг хэсэг таг чиг болсон билээ. Тэрбээр уран бүтээлээ орхих болсон шалтгаанаа “Мир” телесувагт өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй дурдсан байдаг.
Андрей Губин “левосторонняя прозопалгия” хэмээх өвчнөөр өвдсөн бөгөөд энэ нь хүний бие аажмаар мэдээ алддаг аймшигтай өвчин юм байна. А.Губины хувьд биеийнх нь зүүн тал энэ өвчинд нэрвэгдсэн болох нь тодорхой болжээ. Дуучин чухам энэ шалтгаанаар уран бүтээлээ орхисон юм. Өвчин биеийн бусад хэсгүүдээс илүү нүүрэнд нөлөөлж байгаа учраас дуучин маань инээх битгий хэл инээмсэглэж ч чадахаа больсон. “Миний зүүн тал мэдээгүй болсон. Эмч нар бүх зүйл зүгээр гэж хэлдэг, би ч бас тэгж бодож байгаа. Харин нүүрээ хөдөлгөнө гэдэг л маш хэцүү. Яг л төмрөөр хийчихсэн юм шиг болсон” гэж дуучин маань хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.230
Ямар гоё залуу байлаа бас л муухай болсон бна лээ түрүү 7 хоногийн Привeт Андрей нэвтрүүлэгээр гарсан
Хариулах66.181.184.247
Сибирьт тосгонд амьдраад үзвэл яанам
Хариулах202.21.103.139
Бурхан тэнгэр ивээлдээ багтаах болтугай...Эрүүл энхийг хүсье...Сайхан дуулдаг залуу шүү дээ...
Хариулах66.181.188.23
Зүү төөнүүр хийвэл яадаг юм бол до Өөрөө ч бүхий л арга хэмжээгээ авсан л байх даДорнын анагаах л дээр байж магадгүы Хятад Монгол Солонгос Япон ч юмуу өөр ямар улс байж болох уу Европоороо ч хангалттай яваа биз дэ
Хариулах213.87.128.248
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах192.82.84.145
Gubing mongold avad ireere Ardiin dorno dahini toonur higed bosgo Chii Mongolchuudaa
Хариулах103.254.123.44
Монголд ирж байсан уу
Хариулах66.181.190.116
90 -ээд оны үед Оросоос анх ирж тоглож манийгаа баясгаж байсандаа! Түүний “Лиза “гэдэг дууг санаж бнаа! Яасан айхтар өвчин тусаа вэ? Манайд ардын ямар эмчилгээ бдаг юм болоо? Тус дэм болохсон доо!
Хариулах118.235.42.117
Сэтгэцийн шахуу өвчин гэсэн аав ээжээ ойрхон алдаад энэ өвчин туссан гэсэн