Энэ сонин хэрэг өмнөд хөршийн Гуанси-Чуаний Өөртөө засах мужид гарчээ. Амьд хүнийг төрөл төрөгсөд нь нас барсан хэмээн оршуулсан ч эхнэр нь азаар мэдэж, аварсан байна. “The Thaiger” энэ талаар мэдээллээ.
Аврагдсан эр бие муутай тул удаан хугацаанд ажил хийгээгүй, эхнэр нь гэр бүлээ тэжээдэг байж. Эхнэр нь эцэг, эхээсээ санхүүгийн тусламж авахаар нутаг руугаа явсан хойгуур хадмууд нь хүүгээ хоолохоор орных нь хажууд очиход амьдын шинж нь үгүй болсон байсан тул нас барчихлаа гэж бодоод бэрээ яаралтай дуудуулж, оршуулах ёслолыг зохион байгуулсан байна.
Эхнэр нь оршуулах ёслолд оролцсоныхоо дараа залбирал хийж, гурван удаа мөргөхөөр ганцаараа хоцорч үлдсэн үедээ уй гунигаасаа болоод газарт чихээ ойртуулж, улмаар нөхрийнхөө аврал эрэх бүгтхэн чимээг олж сонссон аж.
Эхнэр тэр даруй бусдыгаа дуудаж, нөхрөө гаргаж аван эмнэлэгт хүргэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.73.105
Амны хишигтэй залуу байна даа
Хариулах213.87.154.213
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах