БАРИМТ: С.Эрдэнийн "Дархан гурил тэжээл" компани ХАА-г дэмжих сангаас 5.4 тэрбум төгрөг зээлжээ

2023/05/25

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хамаарал бүхий гэгддэг Дорнод гурил тэжээл компани Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5,455,833,360 төгрөг зээлжээ.

Дарханы гурил тэжээл компанийн хувьд аль эртнээс элеватор "шахсан" асуудалтай холбогдож байсан юм. Тухайн үед Дархан гурил тэжээл компанийн элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр шинэчлэн засах тендерийг будилаантуулж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутган С.Эрдэнийн охин Э.Содгэрэл болон ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудыг шалгаж байсан юм.

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хамаарлын хувьд С.Эрдэнийн ээжийн дүү Л.Бадамцэцэгийн Молор констракшн компанийг хамтран үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигч нь байсан гэх мэдээлэл бий. Харин Молор констракшн компани нь Дархан гурил тэжээл ХК-ийн 150 мянган хувьцааг эзэмшиж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр "Дархан гурил тэжээл ХК-ийн 150 мянган ширхэг хувьцааг манай "Молор констракшн" ХК эзэмшиж байсан. Тухайн үед ААН-үүдийн хооронд зээл авах шаардлага гарч хэлэлцэл хийгдсэн. Тэр хэлэлцлийн дагуу 150 мянган ширхэг хувьцаагаа "Дархан гурил тэжээл" ХК-д шилжүүлэн өгч хувьцааны төлбөр болох хөрөнгийн авсан юм байна." гэж байжээ.

Дархан гурил тэжээл ХК-ийн мэдээлэл


Эх сурвалж: Unuudur.mn

Харин С.Эрдэнийн охин Э.Содгэрэл нь Дорнод гурил тэжээл ХК-н 152 мянган хувьцааг эзэмшиж байна. Харин Молор констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь С.Эрдэнийн хүү Э.Ганболор ажиллаж байгаа юм.  

Молор констракшн ХХК

С.Эрдэнэтэй хамааралтай Дархан гурил тэжээл ХК ХААДС-аас 5 тэрбум 455 сая төгрөгийн зээл авсан ч 12 жилийн хугацаанд зээлийнхээ хоёр тэрбумыг л төлжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн охины хувьцаа эзэмшдэг Дархан гурил тэжээл ХК Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2011 онд 5,455,833,360 төгрөгийн зээл авч байжээ. 

Нэг талаар зээл төлөгдөж байгаа мэт харагдах ч 12 жилийн турш татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг царцаасан, "муу" зээл болж хувирсан байна. Зээлтэй холбоотой асуудал шүүхийн шатанд шилжсэн байгаа ч 2,4 тэрбумыг нь гаргуулах шүүхийн шийдвэр гарсан гэх мэдээлэл байгаа юм. 

Ингээд харвал УИХ-д гурван удаа сонгогдож, олон удаа төрийн өндөр алба хашиж байсан С.Эрдэнийн Дархан гурил тэжээл ХК-г Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авахад нөлөөлсөн байх магадлал өндөр юм.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.208
    2023/05/26

    Sda mini tatvar tulugchidiin mongiig tuluuch ee shar shimjilsen BAH melhii sda

    Хариулах
  • 213.87.149.251
    2023/05/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.185.127
    2023/05/26

    Тарган байх нь ойлгомжтой

    Хариулах
  • 192.82.74.152
    2023/05/25

    Үтэр түргэн шоронд нь аваачиж хий. Төрийн хамгаалалтад авах хэрэгтэй. Амиа хорлож мэднэ шүү.

    Хариулах