Ө.Шижир: Р.Сэддорж гишүүн нэрээ дэвшүүлбэл бүлгийн даргын сонгууль хоёр үе шаттай болох байх

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 41 минутын өмнө

Ардчилсан намын бүлэг даргаа сонгохоор хуралдаж байна. Бид хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ө.Шижирээс энэ асуудлаар байр суурь сонссон юм. 

-Б.Түвшин гишүүн болон Х.Тэмүүжин гишүүний нэр дурдагдаж байна. Танд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Энэ хоёр хүн дээр санал хураалт явагдах байх. Бүлгийн хурал ганцхан асуудалтай байна. Тэр нь бүлгийн даргаа шинээр томилох. Энэ асуудал шийдэгдэхээр бүлгийн ирц сайжирна гэж бодож байна.

-Таны хувьд хэнийг бүлгийн дарга болвол хүчтэй сөрөг хүчин байж чадна гэж бодож байна вэ?

-Ардчилсан намын бүлгийн даргаар Г.Тэмүүлэн гишүүн байх нь илүү зөв байх гэж хувьдаа боддог учраас дэмжиж байгаа.

-Р.Сэддорж шигүүн нэр дэвших магадлалтай гэсэн мэдээлэл явж байсан. Үүнд ямар бодолтой байна вэ?

-Р.Сэддорж гишүүн нэрээ дэвшүүлбэл бүлгийн даргын сонгууль хоёр үе шаттай болох байх.

-Адчилсан намын бүлгийн зүгээс Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж, түүнийгээ энэ долоо хоногт өргөн барих талаар зарим гишүүд хэлж байсан. Энэ асуудал яригдсаар байгаа юу?

Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр энэ талаар яригдсан. Бүлгийн дарга мэдээлэл өгнө гэсэн. Өргөн барихад бэлэн байгаа. Намын дарга өөрөө л шийднэ. Бид гарын үсгээ зурчихсан.

-Бүлгийн ирц хүрэх болов уу? 10 цагт эхлэх ёстой байтал одоо 11 цаг болох гэж байна?

-Хүрэх байх. Саяхан орж харахад 28 хүн байсан.

-Баасан гарагийн чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Цөөхөн гишүүн байсан ч ихэнхи нь Ардчилсан намын гишүүд байлаа. Энэ талаар мэдээл байна уу?

-Төсвийн тодотгол болон төсвийн хэлэлцүүлгийг эрх барьж байгаа нам нь хэлэлцүүлэг багатай явуулах сонирхолтой байна гэж хэлсэн. Тогтсон хэсэг гэж байдаг шүү дээ. гэтэл дөрөв дэх өдөр бүх байнгын хороод хуралдчихаар ямар ч хэлэлцүүлэггүй болчихож байгаа юм.

Байнгын хороо нь оройны 22:00 цаг хүртэл хуралдаж байгаа юм. Ирцээ хүлээж байгаад 21:00 цагаас хуралдаж эхэлсэн. Тэнд ямар ч асуулт хариулт үүсээгүй.

Засгийн газарт хэлэлцүүлэг багатай явуулах сонирхол байна гэж харж байна.

-Танай намын даргын Баасан гарагт хийсэн мэдээлэл ойлгомжгүй байсан. Сөрөг хүчин хийх үгүй нь тодорхойгүй. Засгийн газрын огцруулах бичиг байгаа гэсэн мөртлөө, Засгийн газарт Ардчилсан намын шаардлагыг хүлээж авах талаар мэдэгдэл гаргаж байгааг харна гэх мэт зүйлс ярьсан. Энэ тал дээр танай намын дарга бүлгээ зангидах болоод сөрөг хүчин барих тал дээр яаж ажиллаж байна вэ?

-Манай намын нэр бүхий гишүүд өргөн барьвал бариад боливол боль гээд байгаа. энэ долоо хоногт өргөн барих эсэхийг намын дарга л шийднэ шүү дээ.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна