С.Бямбацогт: ИНЕГ-ын дарга нар тэтгэлэг олгохтой холбоотойгоор хууль журам зөрчсөн байвал хариуцлага тооцно

Х.Батсайхан
2023/05/26

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас олгож ирсэн боловсролын тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгож байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр тэтгэлгийн нийт хэмжээ болох 11 сая гаруй ам.долларыг тухайн үеийнх нь төгрөгийн ханшид хөрвүүлэхэд 28 тэрбум төгрөг болж байгааг тодотгоод олон нийтэд ташаа мэдээлэл өгснөө хүлээн зөвшөөрч, хүлцэл өчөөд дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Иргэний нисэхийн салбар ур чадвар шаарддаг, нарийн мэргэжил. Тиймээс цаашдаа тэтгэлгийг олгож, боловсон хүчнээ бэлдэх бодлого өөрчлөгдөхгүй. Гагцхүү боломжийг нээлттэй болгох тал дээр анхаарч ажиллана. Салбарын боловсон хүчнээ бэлтгэх тал дээр анхаарч байгаа. Өчигдөр гэхэд ЕБС, их, дээд сургууль төгссөн 2000 гаруй залуустай уулзсан. Манай салбарт ажиллахад нээлттэй гэдэг санал тавьсан. Иргэний нисэхийн салбар бас адилхан болно” гэсэн юм.

Мөн боловсролын тэтгэлэг олгох шийдвэрийг гаргаж байсан ИНЕГ-ын үе, үеийн удирдлагууд хууль журам зөрчсөн нь тогтоогдвол хуулийн байгууллага хариуцлага тооцох байх гээд сайдын эрх мэдлийн хүрээнд бол яг одоо ажиллаж байгаа хүмүүс дээр асуудал үүсэн тохиолдолд хариуцлага тооцох боломжтой гэж мэдэгдсэн юм. 

Ямартай ч ИНЕГ-аас боловсролын тэтгэлэг хүртэх эрх бүгдэд нээлттэй болох эхлэл ийнхүү тьавигдаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.186
    2023/05/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах