Өмнөговь аймагт алга болсон ой зургаан сартай охиныг эсэн мэнд олжээ

Х.Есү
2023/05/31

Өмнөговь аймагт алга болсон ой зургаан сартай хүүхэд алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл хүүхдийг эсэн мэнд олсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

"Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 19.00 цагийн үед 1 ой 6 сартай охин хадөө гэрээсээ гараад алга болсон бөгөөд цагдаагийн байгууллагаас Онгцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 2023 оны 05 сарын 31-ний өглөө 09 цаг 40 минутад алга болсон охиныг эсэн мэнд олж тогтоосон.

Алга болсон охины ээж нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч олдсон охиныг аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн биеийн байдлыг үзүүлж байна." 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.37
    2023/06/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.21.105.11
    2023/05/31

    Хүний гэрийн хаяг хамаагүй тавьж болж байгаа муу хувь хүний нууц цагдаа дэлгэж болдог юмуу

    Хариулах