Б.Болортуяа: Дэлхийн аваргадаа тайван явуулж өгнө үү

Zuv.mn
2023/07/20

Монголчын чөлөөт бөхийн холбооноос удахгүй болох ДАШТ-д оролцох бөхчүүдийг сонгохдоо зарим жинд сорилт тэмцээн хийнэ гэдгээ мэдэгдэж, оролцох бөхчүүдийн нэрсийг зарласан нь энэ оны УАШТ-д түрүүлсэн тамирчдыг дахин бухимдуулаад байна. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа саяхан цахим хуудастаа мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр "Дэлхийн аваргадаа тайван явуулж өгнө үү. Миний бие 2023 оны Монгол улсын аварга болж Дэлхийн чансаа олгох гурван тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээр одоогоор Дэлхийн чансааны тавдугаарт эрэмблэгдэж байна.

2022 оны Дэлхийн чансааг тэргүүлж байсан ч Улсын аваргад гэмтэл авсаны улмаас Дэлхийн аваргад орж чадалгүй өнжсөн. Дэлхийн чансаанд оролцохгүй бол дараагийн тамирчид огшиж байр эзэлдэг дүрмийг мэргэжлийн зөвлөл мартсан бололтой.
2023 онд миний бие Дэлхийн чансаа тэргүүлэгч 4 тамирчидаа бүгдийг хожсон бөгөөд нэг улсаас 1 тамирчин оролцох тул Дэлхийн чансаанд 3-т байгаа Хулангийн оронд миний байр нэгээр ахиж 4-т эрэмблэгдэх болно.
Улсын аварга болж, Дэлхийн чансааны 4-т эрэмлэгдсэн бол Дэлхийн аваргад сорилгүй явуулах дүрмээ баримтлан намайг дахин, дахин сорилгүй санаа зовох зүйлгүй Дэлхийн Аварга Шаргаруулах Тэмцээн минь явуулж өгнө үү!!!" хэмээн бичжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.102
    2023/07/20

    delhiin chansaad eremblegdeed bgaa tuuniig chansaagui buhuur yluulj delhiin temtseend yvuulj hasagdah gesen holboonii hor guigeed bgaa ym bish uu? holboog iin shunaltuudaas salgah zasag tur ene ulsad bhgui ym uu?

    Хариулах
  • 202.126.90.56
    2023/07/20

    Asaad ochooroi.

    Хариулах
  • 59.153.113.214
    2023/07/20

    сорилоос юунаас нь айгаад байгаам бэ,хэн хэндээ сэтгэлд сэвгүй ялсан нь яваг л дээ,нутагтаа ялагдсан хүн дэлхийд барах уу???

    Хариулах