"Авлига хороолол" гэж нэршээд буй "Акуа гарден" орон сууцны хороолол нь нийслэл дундуур урсах Сэлбэ голын гольдрол дотор баригдаж, урсацыг нь хаан, ойрчин тойрны барилгууддаа үер усны эрсдэлд оруулж байгаа билээ. Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан дүгнэлтгүйгээр барилгын ажлаа эхлүүлж, дуусах шатандаа ороод буй тус барилгыг нурааж, ус хуримтлуулах инженейн шийдлийг усны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид өчигдөр Нийслэлийн удирдлагуудад танилцуулсан. Нийслэлийн засаг дарга ч "Эс аутлетс", "Авлига хороолол" тэргүүтэй барилгуудыг буулгаж, сэлбэ гол чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх ёстой гэсэн зарчимд санал нэгдсэн.
Ингэснээр, голын ус чөлөөтэй урсах боломжийг бүрдүүлэх зорилгоор голыг хааж, нарийсгаж баригдсан барилгуудыг зогсоох, улмаар буулгах үйл явц эхэлсэн гэж ойлгож болно. Тэгвэл эдгээр барилгуудаас "Усан парк" буюу "Акуа гарден" /"Авлиага хороолол" ч гэдэг/ хорооллын барилгыг Барилга хот байгуулалтын яамнаас цуцлах хууль, эрхзүйн гаргалгаа байна.
Барилгын тухай хуулиар 16 давхар буюу түүнээс өндөр барилгын эхлүүлэх, үргэлжлүүлэх, зогсоох зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас олгодог. "Авлига хороолол"-ыг барьсан компани ч БХБЯ-наас зөвшөөрлөө авсан байгаа. Ингэхдээ БХБЯ нь БОАЖЯ-наас олгодог байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй байх үед зөвшөөрөл өгсөн. Тиймээс Ц.Даваасүрэн сайд өөрийг нь томилогдохоос өмнө гарсан алдаа завхралыг засах маягаар, барилгын ажлыг зогсоох шийд гаргаж, асуудлыг олон нийтэд ашигтайгаар шийдэх боломж бүрэн байгаа харагдаж байна.
"Усан парк хороолол" буюу "Авлига хороолол"-ын талаарх илүү их мэдээллийг дараах линкээр орж авна уу: https://zuv.mn/n/xgk, https://zuv.mn/n/xj4
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.194.191
Даваасүрээээн зогсоо
Хариулах192.82.89.206
Энэ авилгач яг зогсоож харагдаач
Хариулах62.55.205.86
10 хувийг нь өгүүлэхгүй байх хэрэгтэй, тэгвэл наад нөхөр чинь зогсооно.
Хариулах202.55.188.40
Чи чадахгүй м
Хариулах