Өнөөдөр Монгол Улсын ширэн бээлийтнүүдийн баярын өдөр тохиож байна.
1948 оноос үүслээ тавьсан боксын спорт өнгөрсөн хугацаанд чамлахааргүй амжилттайгаар хөгжиж, түүнийгээ бататган урагшилж байна. Баг тамирчид, дасгалжуулагчид, дэмжигчдийн нөр хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өнгөрсөн 75 жилийн хугацаанд монголын боксчдоос дэлхийн медальтан 16, олимпын медальтан 7 төрж, олимпоос алтан медаль хүртсэн Монгол Улсын топ спортын нэг болсон юм.
Түүнчлэн 2008 оны энэ өдөр боксчид Бээжингийн олимпоос АЛТ, МӨНГӨН медаль хүртэж Төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлсэн байдаг.
Монголынхоо нийт ширэн бээлийтнүүдэд халуун баяр хүргэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна